Хятадын эдийн засгийн өсөлтийн хурд дэлхийн санхүүгийн хямралаас хойших хамгийн доод түвшиндээ хүрч саарсан нь тус улсын засгийн газар эдийн засгаа дэмжих арга хэмжээгээ эрчимжүүлж магадгүй гэсэн таамгийг араасаа дагууллаа. Урд хөршийн ДНБ энэ оны 3-р улиралд жилийн өмнөхөөс 7.3%-иар өссөн бол 2-р улиралд өсөлт 7.5%-тай байсан юм. Тодруулбал 3-р улирлын үзүүлэлт нь 2009 оны 3-р сараас хойших хамгийн тааруу дүн гэдгийг эдийн засагчид онцолж байна.
Гэхдээ Хятадын аж үйлдвэрийн гарцын үзүүлэлт шинжээчдийн таамгаас өндөр гарчээ. Өөрөөр хэлбэл аж үйлдвэрийн гарц 9-р сард жилийн өмнөхөөс 8%-иар өссөн байна. Харин жижиглэн худалдаа жилийн өмнөхөөс 11.6%-иар өсчээ. Эдийн засагчдын ерөнхийлөн дүгнэж байгаагаар дэлхийн хоёр дахь том эдийн засгийн өсөлт саарсаар байгаа нь цаашлаад дэлхийн эдийн засгийн сэргэлтэд ч нөлөөлж магадгүй байгаа аж. Урд хөршийн засгийн газар энэ жилийн ДНБ-ийн өсөлтийг 7.5%-д барих зорилт тавиад байгаа хэдий ч энэ зорилт биелэхгүй гэж үзэх шинжээчид олон байгаа юм.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/