БОНХЯ-ны Сав газрын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Х.Сэвжидмаа өнөөдөр Монгол Улс сав газрын 29 захиргаатай болж, гол мөрөн хариуцах эзэнтэй болсон талаар мэдээлэл өглөө. Усны сав газрын захиргаадыг 2012 оноос эхлэн байгуулж энэ онд дууссан юм. Сав газрын захиргаа нь гол горхи нуурууд болон газрын доорхи усны нөөцийг хамгаалах, ашиглалт хэрэглээ бохирдол зэрэгт хяналт тавих хүн ам, бэлчээр газар тариалангийн усан хангамжийг зохицуулах үүрэгтэй. Харин сав газрын үйл ажиллагааг дэмжих, хяналт тавих, нутгийн иргэдийн эрх ашгийг хамгаалах үүрэг бүхий иргэдийн оролцоог хангасан Сав газрын зөвлөлүүдийг Туул, Улз, Тэсийн голууд, Увс нуур зэрэгт гол нууруудад байгуулав.