Өмнөд Африкийн шүүх гүйлтийн нэрт тамирчин Оскар Писториусыг өөрийн найз бүсгүй Рива Стенкампыг хөнөөсөн хэрэгт буруутай хэмээн үзэж түүнд таван жил хорих ял оноолоо. Стенкампын ар гэрийнхэн шүүгчийн шийдвэрт сэтгэл хангалуун байгаагаа BBC-д ярилцлага өгөх үеэрээ илэрхийлсэн бол яллагдагчийн өмгөөлөгч Барри Роукс түүнийг шоронд 10 сар хоригдож, үлдсэн хугацааг нь гэрийн хорионд өнгөрүүлнэ гэж үзэж байгаагаа хэлжээ. Гэхдээ шүүгч Писториусыг санаатайгаар найз бүсгүйнхээ аминд хүрсэн гэж үзээгүй аж.
Өмнөд Африкийн гүйгч өнгөрсөн оны Валентины баярын өдөр Стенкампыг хөнөөсөн гэсэн буруутгалыг үгүйсгэж, гэрт нь урилгагүй зочин байна гэж бодсон учраас гал нээсэн гэж мэдүүлж байсан юм. Стенкампын гэр бүлийн хуульч мягмар гарагт болсон шүүх хурлын дараа "Reuters"-д ярилцлага өгөх үеэрээ "Хууль ёс хэрэгжлээ. Гэхдээ Писториус шоронд хоёр жил суух байх гэж бодож байна" гэжээ. Рива Стенкамп нь загвар өмсөгч, реалити шоуны од, хуульч мэргэжилтэй нэгэн байсан юм.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/