logo
Дүүргийн хөгжилд-Иргэний оролцоо” өдөрлөг болно

Дүүргийн хөгжилд-Иргэний оролцоо” өдөрлөг болно

2014/10/23

Нийслэлийн 375 жилийн ойг тохиолдуулан ирэх амралтын өдөр буюу бямба гарагт Сүхбаатар дүүргийн “Дүүргийн хөгжилд-Иргэний оролцоо” сэдэвт иргэдийн баяр, нээлттэй өдөрлөг Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд болно.  Өдөрлөгийн үеэр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, дэргэдэх хэлтэс, албад, байгууллага аж ахуйн нэгжүүд үйлчилгээ үзүүлэх юм.

Тухайлбал:
- УИХ-н гишүүд, Нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах,

- Сайжруулсан, бүрэн шаталттай зуухны танилцуулга, зуух борлуулалтын цэг ажиллуулж гэрээ шууд хийх,

- Дүүргийн Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын батлагдсан төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэсэн бүтээн байгуулалтын гүйцэтгэлийн талаар танилцуулах

- Худалдаа үйлчилгээний байгууллагуудын хямдралтай, урамшуулалтай, бэлэгтэй худалдаа, үйлчилгээг гаргах

- Иргэдийн санал хүлээн авч боломжтой асуудлыг газар дээр нь шийдвэрлэх /Хөнгөлөлт тусламж хүссэн материал хүлээн авах, таяг, тусгай хэрэгсэл олгох, ахмад настан, ХБИ-ний автобусны билет бичих, хаяж гээгдүүлсэн тэтгэвэр, тэтгэмжийн дэвтэр, хувийн хэрэг нээх/

- Дотор, мэдрэл, хүүхдийн эмч, Уламжлалт эмчилгээ, бариа засал, Хэвлийн ЭХО, Цусан дахь сахарын хэмжээг тодорхойлох, урьдчилан сэргийлэх үзлэг хийх

- Цэргийн штабаас энэ оны шинэчилсэн тоо бүртгэлээс завсардсан 18-50 насны иргэдийг торгуульгүйгээр бүртгэх

- Замын цагдаагийн тасгаас ЦЕГ-ын Лицензийн төвтэй хамтарч тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан жолооч нараас шалгалт авах зэрэгцээ тус дүүргийн Татварын хэлтэс энэ сарын Татварын бүх төрлийн хоцорсон тайлан хүлээн авна. Тус өдөрлөгтэй холбогдуулан асууж тодруулах зүйлээ 70070116, 70070114, 99767480 тоот утаснаас авч болох ажээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш