Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар салхи шуургатай байна.
Өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл төвийн нутаг болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун зүгийн нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи говийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, баруун, төв болон говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газраар 5-10 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 13-18 хэм, бусад нутгаар 9-14 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 9-11 хэм дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 2 хэм орчим, харьцангуй чийг 60 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2014 оны 10 дугаар сарын 24-нөөс 2014 оны 10 дугаар сарын 28-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Аравдугаар сарын 24-нд төв, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 25-нд зүүн зүгийн нутгаар бага зэргийн хур тунадас, цас орно. Салхи 24-нд зарим газраар секундэд 12-14 метр, 25-нд говь талын нутгаар, 27-нд Алтайн уулсаар секундэд 16-18 метр, хүрч шороон шуурга шуурна. Ихэнх хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан байна. 25-нд нутгийн зүүн хагаст хүйтэрнэ.