logo
Өнөөдөр болох үйл явдлууд /2014.10.28/

Өнөөдөр болох үйл явдлууд /2014.10.28/

2014/10/28

10:00 цагт  Нийслэлийн 375 жилийн ойг тохиолдуулан “Нийслэлийн хүндэт иргэн” цолоор шагнах ёслолын ажиллагаа НЗДТГ-ын Б зааланд болно.

10:00 цагт Дэлхийн жүдочдын өдөрт зориулсан хөнгөн жингийн шилдэг барилдаан, үзүүлэх тоглолт Спорт бэлтгэлийн төвийн жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн танхимд болно.

11:00 цагт Нийслэлийн 375 жилийн ойг тохиолдуулан  иргэд, тэргүүний ажилтнуудад Төрийн одон медаль гардуулах ёслолын ажиллагаа НЗДТГ-ын А зааланд болно.

12:00 цагт Нийслэлийн 375 жилийн ойг тохиолдуулан  иргэд, тэргүүний ажилтнуудад Нийслэлийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа НЗДТГ-ын Б зааланд болно.

13:00 цагт Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Үндэсний статистикийн тогтолцоог боловсронгуй болгох МОНСТАТ төслийн үр дүнг хэлэлцэх олон улсын семинарт   "Blue Sky" цамхагийн  "Диамонд"  танхимд (3-р давхарт) болно. Утас: 99023258

14:00 цагт Нийслэлийн 375 жилийн ойд зориулсан улс, аймгийн цолтой хүчит 224 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болно.

14:30 цагт Үлэг гүрвэлийн төв музейн захирал И.Жавзмаа Үлэг гүрвэлийн төв музейн байрандаа /хуучнаар Лениний музей/ мэдээлэл өгнө. Тэрбээр өөрийг нь ажлаас халсан нь ямар ч үндэслэлгүй гэж үзэж байгаа юм.  Утас: 99185165

16:00 цагт  Нийслэлийн 375 жилийн ойн хүрээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг Асрамжийн газруудын хүүхдүүдэд зориулсан тоглолт Монголын Хүүхдийн ордонд болно.

19:00 цагт Нийслэлийн 375 жилийн ойн хүрээнд  Улаанбаатар хотын шилдэг бүтээн байгуулалтын шагнал гардуулах ёслолын ажиллагаа Баянгол ресторанд болно.

Сэтгэгдэлүүд

Дээш