logo
ЭМЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна

2014/10/29
 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 10.00 цагийн байдлаар:

Дэлхий дахинд: 

Эбола вируст халдварын вакцины асуудлаар дээд хэмжээний уулзалт боллоо  

2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар:

 • Дэлхийн 9 улсад (Гвиней, Либери, Сьерро-Леон, Нигер, Сенегал, Испани, АНУ, Мали, БНАКАУ) эбола вируст халдварын нийт 10208 тохиолдол бүртгэгдэж, 4971 (49%) хүн нас барсан байна.

 • 10 дугаар сарын 19-ний өдрөөс хойш тус халдварын 206 шинэ тохиолдол бүртгэгдсэн бол нас баралт 45 хүнээр нэмэгдсэн байна.

 • Нийт 450 эрүүл мэндийн ажилтан өвчилж, 244 хүн нас барсан бөгөөд энэ нь нийт өвчлөлийн дунд 4.4 хувийг эзэлж байна.

  Эбола вируст халдварын вакцины талаарх дээд хэмжээний уулзалтаар Английн GlaxoSmithKline компанийн АНУ-тай хамтран хийж буй вакцин, Канад улсын NewLink компанийн вакцины эмнэлзүйн туршилт, судалгааны явцыг хэлэлцсэн байна. Туршилт, судалгааны ажлыг энэ оны 12 дугаар сард дуусгахаар зорьж байгаа бөгөөд вакцин бэлэн болмогц эрүүл мэндийн ажилтнуудыг нэн тэргүүнд дархлаажуулах чиглэл баримтлах ажээ.

Эх сурвалж: ДЭМБ

alt

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш