logo
Монгол, Оросын  Гадаад хэргийн яам хоорондын  дэд сайд нарын түвшний зөвлөлдөх уулзалт болно

Монгол, Оросын Гадаад хэргийн яам хоорондын дэд сайд нарын түвшний зөвлөлдөх уулзалт болно

2014/10/29
 Монгол Улсын Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яам, Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн яам хоорондын дэд сайд нарын түвшний зөвлөлдөх уулзалт 2014 оны аравдугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотноо болно.

Зөвлөлдөх уулзалтад хоёр талын төлөөлөгчдийг Монгол Улсын Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дэд сайд  Д.Ганхуяг, ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов нар тэргүүлэн оролцож, хоёр талын өндөр, дээд түвшинд харилцан тохирсон асуудлуудын хэрэгжилтийн явц, ойрын үед хэрэгжүүлэх хоёр болон олон талт хамтын ажиллагааны тодорхой чиглэлүүдийн талаар санал солилцоно. 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш