logo
Хөвсгөлийн залуусыг хэн төлөөлөх вэ?

Хөвсгөлийн залуусыг хэн төлөөлөх вэ?

2014/10/29
Хөвсгөл аймгийн залуус өөрсдийгөө нийгэмд төлөөлж, дуу хоолой болох, чадварлаг, шинэ боловсон хүчнээ сонголоо. Залуу нас гэдэг эрч хүч, хийж бүтээхийн эрчээр цэнэглэгдсэн цоглог үе байдаг. Шинийг санаачилж, өөрөөр сэтгэж, хамтарч, нэгдэж, эх орныхоо хөгжлийг түчээлэх Хөвсгөл аймгийн залуучууд чуулганаа зохион байгуулж тэргүүнээ сонголоо. 150-иад залуучууд чуулгандаа оролцож нээлттэй, ил тод санал хураалтаар Б.Мөнгөн-Эрдэнэ Хөдөлмөрийн хэлтсийн ахлах мэргэжилтэн сонгогдсон юм. Мөн тэргүүлэгч 17 гишүүн, хяналтын зөвлөлийн 3 гишүүнээ сонгосон байна. Чуулганд ЗДТГ, ИТХ-ын төлөөлөл оролцож аймгийн залуучуудынхаа дуу хоолой, тулгамдаж байгаа асуудлыг сонсч цаашид аймгаа хэрхэн хөгжүүлэх талаар нээлттэй ярилцсан байна. Чуулганд МЗХ-ны УХАГ-ын дарга Б.Эрдэнэбат оролцож хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, шинээр томилогдсон тэргүүнд тамга, тэмдэгийг нь гардуулан өгчээ. Мөн МЗХ-ны дэргэдэх Полиси төвийн тэргүүн Г.Эрдэнэгэрэл залуучуудад лекц уншсан байна. 
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш