logo
Санхүү Эдийн Засагчдын тавдугаар зөвөлгөөний төлөөлөгчид ярьж байна

Санхүү Эдийн Засагчдын тавдугаар зөвөлгөөний төлөөлөгчид ярьж байна

2011/09/21
Улаанбаатар Аудит Корпорацийн ерөнхий захирал, гавьяат эдийн засагч Б.Осоргарав: Зөвөлгөөний шийдвэр эдийн засгийн хөгжлийг тодорхойлно
  -Эдийн засагчаар 43 жил ажиллаж байна. Говь-Алтай аймаг, Сангийн Яам,ОСУГ-т ажиллаж байсан. Одоо Улаанбаатар Аудит Корпорацийн ерөнхий захирлын алба хашиж байна. Зөвөлгөөнд Сангийн сайд С.Баярцогт илтгэл тавьж хэлэлцүүллээ. Энэ илтгэлд Монголын эдийн засгийн хөгжлийн түүх болон өмнөх зөвөлгөөний ач холбогдлыг дүгнэв. Мөн ирээдүйн эдийн засгийн хөгжлийн талаар тодорхойлж ярьлаа. Зөвөлгөөнөөс улсын эдийн засгийг тодорхойлсон зөвлөмж гарна гэдэгт итгэлтэй байна. Уул уурхай хөгжиж, Монгол Улс эрчимтэй хөгжлийнхөө замд орлоо. Цаашид улс орны эдийн засгийн чадавхитай, ард түмний амьдрал сайжирснаар эдийн засгийн хөгжлийг тодорхойлход нөлөөлнө.
Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн ерөнхий ня-бо М.Нарантуяа: Манай улс эдийн засгийн хөгжлийн гараан дээр ирсэн байна
-Сангийн Яамны 100 жилийн ойн жил төрийн сангийн шинчлэлийг хийж дуусч байна гэж хэлж болно. Төрийн сангийн шинэчлэл хийгдэхээс өмнө Манай улсын сан хөмрөг арилжааны банкинд байршиж, тэр хэмжээгээрээ хөрөнгө мөнгө шамшигдаж байсныг үгүйсгэх аргагүй. Өр авлага ихтэй байсан. Төрийн сангийн тогтолцоонд шилжснээр өр авлага эрс багасаж төсвийн хариуцлага дээшилсэн. Манай улс эдийн засгийн хөгжлийн гараан дээр ирсэн байна. 2011 оны наймдугаар сарын төсвийн мэдээгээр манай төсөв анх удаа ашигтай гарснаар харагдаж байна. 100 жилийн ой тохиож буй энэ цаг мөчид энэ албанд ажиллаж байгаадаа баяртай байна. Санхүүгийн салбарт 27 жил ажиллаа.
Хөвсгөл аймгийн ЗДТГ-ын Санхүү Төрийн сангийн хэлтсийн дарга С.Сувдаа: 1990 онд төсвийн орлогын 14 хувийг хангадаг байсан бол одоо 64 хувийг хангаж байна
-Сангийн Яамны 100 жилийн ойн хүрээнд Улсын санхүү бүртгэлийн үйл ажиллагаанд хийсэн  шинчлэлийг  дүгнэж тавдугаар зөвөлгөөнийг хийж байна. Сангийн Яам үүссэн цаг мөчөөс өнөөдрийг хүртэл олон улсын стандарт бүртгэлийг улс орон даяр нэвтрүүлж хэрэгжүүлж байгаа. Энэ нь Монголын санхүү эдийн засаг олон улсын жишигт хүрснийг илтгэж байна. Сүүлийн жилүүдэд манай орны эдийн засагт ахиц дэвшил гарсан он жилүүд байна. Цаашид ч дэвшил гарна гэдэгт итгэнэ. Манай аймгийн эдийн засаг 1990 онд төсвийн орлогын 14 хувийг хангадаг байсан. Харин өнөөдөр улс орон нутгийн төсөвт орлогынхоо эх үүсвэрээр 64 хувийг хангаж байна. Энэ нь эдийн засгийн өсөлтөөр багагүй амжилт харагдаж байна.
Ц.Мягмарбаяр
www.shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш