logo
Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал хүргүүллээ

Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал хүргүүллээ

2014/10/31
Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газар УИХ-аас буцаан татсантай холбогдуулан дараахи саналыг БОНХЯ-наас хүргүүлэв.

ХАВСРАЛТ -1. ГАЛТ ЗЭВСГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛАГЫН ТӨСӨЛД
ОРУУЛАХ НЭМЭЛТ САНАЛЫН ТАЙЛБАР, ҮНДЭСЛЭЛ

Нэмэлт саналын томьёолол

 

Тайлбар, үндэслэл

 

  1. Төслийн 15.6 дахь хэсгийн “хэрэгслийг” гэсний дараа улсын хилээр нэвтрүүлэх гэж нэмэх

 

      Хуулийн төслийн 4.2, 7.2, 8.1 дэхь хэсэгт заасан ан агнах, спорт сургалтын, харуул  хамгаалалтын болон цэргийн зориулалттай галт зэвсгийн нэр төрлийн батлагдсан жагсаалтад хамрагдаагүй галт зэвсгийг төслийн 15.6 дах хэсэгт зааснаар ашиглах, эзэмших, өмчлөхийг хориглосон боловч улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон зохицуулалт тусгагдаагүй байна.

 

Хэрэв энэ заалтанд улсын хилээр нэвтрүүлэх гэж тусгахгүй бол төслийн 19.2 дах хэсэгт заасан “энэ хуулиар хориглоогүй” гэсэн зохицуулалтыг хэрэгжүүлэх боломжгүй болно. Учир нь хуулийн төсөлд улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон зохицуулалт тусгагдаагүй байна.  

  1. Төслийн 19.3 дахь хэсгийн “галт зэвсэг өмчлөх” гэснийг “Энэ хуулийн 5.3-т заасан галт зэвсгийг өмчлөх гэж өөрчлөх

 

 

Ихэнх улс оронд гадаадын иргэнд буу, сум худалддаггүй, АНУ-д ан агнах зориулалттай сумыг гадаадын иргэнд худалдах боловч улсын хилээр нэвтрүүлэхийг хориглодог. Хэрэв хуулийн төсөлд энэ заалт хэвээр үлдвэл дотоодод сум хууль бусаар худалдан борлуулах зөрчлийг улам нэмэгдүүлэх, энэ төрлийн зөрчилд хяналт тавихад хүндрэлтэй нөхцөл үүснэ. Харин спортын зориулалттай галт зэвсгийн хувьд тамирчид өөрийн буундаа зориулсан тусгайлсан сум оруулах шаардлагатай тохиолдолд 19.3 дахь нэмэлт өөрчлөлтийн заалтаар тус харилцааг зохицуулах боломжтой.  

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш