АНУ-ын эдийн засаг энэ оны 3-р улиралд 3.5%-иар өссөн гэж тус улсын Худалдааны Яам мэдээллээ. Харин эдийн засагчид үүнээс бага буюу 3%-иар өснө гэж таамаглаж байсан бөгөөд дэлхийн хамгийн том эдийн засгийн өсөлт 2-р улиралд 4.6%-иар хэмжигдсэн юм. Экспортын өсөлт сайн байсны зэрэгцээ засгийн газрын зарцуулалт нэмэгдсэн нь 3-р улиралд өсөлт эрчимжихэд нөлөөлсөн байна.
АНУ-ын эдийн засгийн сэргэлтэд тус улсын бодлого тодорхойлогчид итгэлтэй байгааг харуулсан явдал нь Холбооны Нөөцийн Банкны шийдвэр байлаа. Тухайлбал тус улсын төв банк эдийн засгаа дэмжих зорилгоор хэрэгжүүлж байсан бонд худалдан авах хөтөлбөрөө зогсоож буйгаа лхагва гарагт зарласан юм. Америкийн ажилгүйдлийн түвшин сүүлийн 6 жилийн хамгийн доод түвшинд хүрч буурсан нь ч энэхүү шийдвэрийг гаргахад харгалзаж үзсэн хүчин зүйлүүдийн нэг болжээ.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/