Microsoft корпораци анхны зүүж хэрэглэх зориулалттай төхөөрөмжөө танилцууллаа. Microsoft Band хэмээх бугуйвч нь хэрэглэгчийн нойр, дасгал хөдөлгөөний талаар мэдээлэл цуглуулахаас гадна ухаалаг гар утсанд суулгасан эрүүл мэндийн аппликейшнүүдтэй холбогдон ажилладаг байна. Microsoft энэхүү шинэ бүтээгдэхүүнээ 199 ам.долларын үнэтэйгээр онлайн дэлгүүртээ байршуулсан гэж BBC мэдээлэв.
Band бугуйвчийг нэг удаа бүрэн цэнэглэхэд цэнэгээ бүтэн хоёр өдөр барихаас гадна зүрхний хэмнэл, илчлэг, стресс төдийгүй хэрэглэгч наранд хэр удаан байсныг хэмжих 10 мэдрэгчтэй юм байна.
Технологийн салбарын томоохон компаниуд болох Apple, Samsung болон Google бүгд хүний эрүүл мэндийг хамгаалах бүтээгдэхүүн гаргаж, санаачлага дэвшүүлээд байгаа юм. Мөн эрэлт нь өсөн нэмэгдэж буй зүүж хэрэглэх төхөөрөмжүүдийг улам боловсронгуй болгохоор ажиллаж байна. Гэхдээ Microsoft-ийн хамгийн сүүлд танилцуулсан төхөөрөмж гар утасны гол үйлдлийн системүүдтэй хослон ажиллахаас гадна Facebook, Twitter зэрэг олон нийтийн сүлжээ сайтуудтай холбогддогоороо илүү онцлог болжээ.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/