logo
Буркина Фасо улсын парламентын барилгыг шатаажээ

Буркина Фасо улсын парламентын барилгыг шатаажээ

2014/10/31
Буркина Фасо улсын ерөнхийлөгч Кампаоре Блэз 27 жил төрийн тэргүүний суудалд суусан ч цаашид албан тушаалаа үргэлжлүүлэн хашихаар санаархсаныг эсэргүүцэж бухимдсан жагсагчид парламентын ордныг шатаасан байна. BBC-ийн мэдээлснээр жагсагчид түүнчлэн эрх баригч намын барилгыг галдаж, үндэсний телевизийн барилгыг ч тонож сүйтгэжээ.

Цугласан олон ерөнхийлөгчийн ордны зүг хөдөлсний зэрэгцээ гол нисэх буудлын үйл ажиллагааг зогсоогоод байгаа аж. Харин цэргүүд парламентын ордон руу дайрсан жагсагчид руу гал нээсэн ба жагсаалын үеэр таван хүн амь үрэгдээд байна.
Буркина Фасогийн парламентын гишүүд үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулж, ерөнхийлөгч Кампаоред ирэх жил сонгуульд өрсөлдөх эрх олгох буюу түүний бүрэн эрхийн хугацааг сунгах талаарх санал хураалтаа хойшлуулаад байгаа юм байна.

Кампаоре Блэз нь 1987 онд төрийн эргэлт хийж, ерөнхийлөгч болсон бөгөөд түүнээс хойш 4 удаа сонгуульд ялалт байгуулсан ч түүний ялалт үргэлж маргаан дагуулдаг байжээ.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш