Өнөөдөр аргын тооллын 2014 оны арваннэгдүгээр сарын 1. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн Намрын адаг хөх нохой сарын шинийн 9. Санчир гараг. Тооно одтой одтой, 1 цагаан мэнгэтэй улаан хулгана өдөр. Өдрийн барилдлага Идэр. Шүтэн барилдлага Хүрэлцэхүй. Өдрийн наран 7 цаг 58 минутад мандан, 17 цаг 54 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, улааны үйл, хур оруулах, дарханы үйлд сайн. Төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19)
Сайхан өглөөг таал. Та хайртай хүнтэйгээ хангалттай хамт байх болно. хайр дурлалд сайхан өдөр. Од эрхэс таны гэр бүл, гэр оронд сайхан нөлөө үзүүлнэ. Гэр бүлийн асуудлууд үр дүнтэйгээр шийдвэрлэгдэнэ. Санал бодлоо илэрхийлэх уулзалтанд гэр бүлийн хүн бүрийг урь. Өдрийн төгсгөлд эв найрамдал зохицол нийцэлийг олж авсан байх болно.
Үхэр (4/20-5/20)
Холимог өдөр. Таны эрч хүч аливаа өөрчлөлтийг хялбархан хийхэд тусална. Гэхдээ та яг юуг өөрчлөх вэ гэдгээ сайтар тунгаан бод. Учир нь зарим зүйлийг эргүүлж олоход хэцүү. Урт хугацааны төлөвлөгөө бол таны гол зорилго. Ажил мэргэжилтэй холбоотой асуудлаа сайтар эргэцүүлэн бод. Учир нь таны авах цалин тань шинээр орсон сонирхолгүй ажлыг тань нөхөж чадахгүй байх магадлалтай. Эрүүл мэндийн салбарт болон хүмүүсийг халамжлахтай холбоотой ажлууд бүтэмжтэй байна.
Хамтатгах (5/21-6/21)
Та бүх л өдрийн турш гүйх нь ээ. Өглөөний цайгаа сайн уу, таны эрч хүч бага зэрэг буурах бололтой. Хэрэв та эрүүл хоол хүнс хэрэглэвэл таны эрч хүч нөхөх болно. Шинэ хайр дурлал гэрлээс ч илүү байх бололтой. Бизнесийн хэлэлцээр хэн нэгний хөндлөнгийн оролцооны улмаас саатуулагдана.
Мэлхий (6/22-7/22)
Тааламжтай өдөр. Бүлэг төсөл дээр хамтдаа ажиллагсад бүтээлч байсан сэтгэл ханамж 2-уулаа байх бололтой. Багийн ажлын ямар ч төрөлд тааламжтай байна. Хайр дурлалд таатай байх нь. Тиймээс зам дээр чинь гарч ирэх шинэ хайрандаа авхаалжтай бай. Төатрын нээлт, уран зургийн үзэсгэлэн, концөрт үзэх зэргээр гадагшаа гарах нь шинэ хүмүүс, шинэ санаатай танилцуулах хөгжилтэй байдал зэргийг бий болгоно. Хань нөхөртэй мэлхийнхэн шинэчлэгдсэн хайрыг хүлээж болно. Мөн үдшийг гайхалтай сайхан өнгөрүүлэх бололтой.
Арслан (7/23-8/22)
Таагүй өдөр. Өнөөдөр юмс таны төлөвлөсний дагуу байна гэж бүү найд. Ядаргаа гүйцэтгэлийг хязгаарлаж таны урам зориг, сонирхол буурна. Шинэ ажил, төсөл эхлэхээс зайлсхий. Од эрхсийн хандлага илүү нааштай болох хүртэл төлөвлөлт, бэлтгэл болон хэрэгжүүлэлтээ хойшлуул. Найдаж байгаа хүмүүс тань энэ удаад үнэхээр тус болох ч та туслалцаа асуухгүй байх нь дээр. Та ганцаараа ч үнэхээр сайн хийж чадна.
Охин (8/23-9/22)
Дахиад нэг бухимдуу өдөр болох ба гоонь эрчүүдийн хувьд өдөөн хатгагч хүмүүсээс хол байхыг анхааруулж байна. Та чөлөөт цагаа өөрийнхөөрөө таатай өнгөрүүлнэ. Үзэсгэлэнтэй газруудаар давхиж, шинэ ном уншиж, чадвал нам гүм тайван газар бай. Үгүй бол хэд хэдэн хүч сорьсон зүйлтэй нүүр тулна. Амралтын өдрүүдээр уулздаг найз нөхөд болон бүлэг хүмүүсийн дунд эвгүй байдал үүснэ. Хэний ч ярихыг хүсээгүй, оршин байдгийг нь зөвшөөрөхөд хэцүү эмзэг сэдэв хөндөгдөнө. Та зуучлахад өөрийгөө зөв хүн нь гэж бодож байгаа бол өөрийнхөөрөө хий.
Жинлүүр (9/23-10/22)
Амралтын өдрүүдэд салхинд гарахыг чухалчил. Хэрэв амжихгүй бол ядаж л гадаа гарч цэвэр агаар амьсгал. Эрүүл мэнддээ анхаарал тавих нь эн тэргүүний чухал зүйл. Гэртээ болоод ажил, үйлдвэр дээрээ таагүй байгаа бол дасгал хий. Гэрийн тэжээвэр амьтантай бол тэднийгээ эрхлүүлж тэдэнд анхаарал халамж тавь.
Хилэнц (10/23-11/21)
Од эрхэс таны дээд оюун ухаан болон аялал зугаалгад нөлөөлнө. Биөийн ч оюун ухааны ч байдал адил шинэ хил хязгаар хайх хүсэл чинь ирээдүйн төлөвлөгөөгөө өөрчлөх болно. Гүн ухааны болон оюун санааны хүсэл нь шинэ сонирхол болон нэр хүндтэй сургуульд сурах хүслийг бий болгож чадна. Зэвсэгт хүчний мэргэжил эзэмших нь аялал боломжуудыг бий болгодог.
Нум (11/22-12/21)
Таатай өдөр. Хүн бүрийн мэдрэмжийг ойлгохыг хичээдэг тань биширмээр. Харин та үнэ цэнэтэй гэх зүйлийнхээ өмнө тэсрэлт хийхэд хэзээд бэлэн байгаарай. Танд байгаа зүйлд атаархдаг хэн нэгэн замд хөндөлсөн гарч ирэх бололтой. Та тэдний хэлсэн үгэнд огт итгэж болохгүй. Хэрэв та энэ хүнийг хэн гэдгийг нь таньж чадахгүй байгаа бол зөн совиндоо итгэхэд болно. Томоохон хэмжээний баяр ёслолын үйл ажиллагаанд хамаг эрч хүчээ алдах бололтой. Цагийг сайхан өнгөрөөж чадах байх. Таны хийсэн ажлыг үнэлж, сайшаан магтах тул олонд хандаж хэлэх үгээ бэлдээрэй.
Матар (12/22-1/19)
Хайртай хүндээ анхаарал тавих хэрэгтэй. Таны биеийн болоод оюуны хүч өндөр байх бөгөөд үүнийгээ та зөв зүйлд ашиглах хэрэгтэй. Хайр болоод эдийн засгийн тал дээр хайхрамжтай ханд. Зовж олсон мөнгөө хамгаал. Хөнгөмсөг байдал нь танд төвөг учруулна. Шинэ зүйл худалдаж авахын оронд хуучин зүйлсээ шинэчлэж ашигла. Таны олсон мөнгө банкны тооцоог багасгахад тусална. Ганц бие хүмүүс хүсэж байсан хайраа олно. Энэ нь танд баяр баяслыг авчирна.
Хумх (1/20-2/18)
Эрч хүч урам зоригтой байдал оргил байна. Гэвч нэг асуудлыг нэг цагт л шийдвэрлэ. Дараагийн долоо хоногуудад хүнийг сонсох, ойлгох, тэнцүүлэх байдлууд нь оргил цэгт байх болно. Олон төрлийн асуудлыг ойлгох чадвар өндөр байх болно. Оюутнууд шалгалтаа сайн өгөх хэрэгтэй. Олон нийтийн өмнө ярих, худалдаа хийх, мэтгэлцээн хийх зэрэг зүйлүүд ямарч асуудалгүй байх болно. Шинжлэх ухаан, судалгаа шинжилгээний ажил хийж байгаа хүмүүс баталгаатай үр дүн авчрах болно.
Загас (2/19-3/20)