logo
Өнөөдрийн зурхай /2014.11.03/

Өнөөдрийн зурхай /2014.11.03/

2014/11/03

Өнөөдөр аргын тооллын 2014 оны арваннэгдүгээр сарын 3. Даваа гараг.  Билгийн тооллын XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн Намрын адаг хөх нохой сарын шинийн 11. Сумъяа гараг.  Шувуун хушуут одтой, 8 цагаан мэнгэтэй шар бар өдөр. Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлага Хурьцахуй. Өдрийн наран 8 цаг 01 минутад мандан, 17 цаг 50 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно хэмээжээ.

Өрнийн зурхай

Хонь (3/21-4/19)
Тогтворгүй өдөр. Хүн болгоны сэтгэлд нийцүүлэх гэж хичээхээ боль. Та ямар нэгэн эерэг зүйлд зорихгүйгээр зүгээр л өөрийгөө хуурч байна. Гэр бүлийнхэнтэйгээ хамт суугаад ямар нэгэн маргаан гарвал бэлтгэлтэй бай. Энэ үед танд хариулт ордоггүй бол та сонгон авах эрхтэйгээ ойлгох болно. Гэртээ өөрчлөлт хий. Та аливаа зүйлийг дутуу хийхгүй тул төсөв сайн байна. Хэрэв та хувьцааны бизнест хөл тавих гэж байгаа бол найздаа мэдэгд. Танд хэрэгтэй чухал мэдээлэл өгч магадгүй.


 

 

  Үхэр (4/20-5/20)

Тайван өдөр. Утас байнга хангинах, зөвшөөрөгдсөн ажлын цагаас илүү цагаар ажиллах шаардлага гарах гэх мэт яаруу сандруу зүйлс тохиолдох боловч амар тайван байж чадна. Өөртөө тав тухтай орчинг бүрдүүл, гэхдээ хэтрүүлж болохгүй. Шаардлагатай бол автомат хариулагч ашиглаж болно шүү дээ. Жижиг сажиг үүрэг даалгавруудыг бусдаар хийлгэ. Багш бол өөрөө ч мэддэггүй байсан авъяасаа нээх шинэ ажилд орох болно. Бүтээлч чадвараар багшлаж, өөрийн дуртай зүйлээ хийж, мөнгө олох боломжтой.
 

 

Хамтатгах (5/21-6/21)

Урамтай өдөр. Энэ өдөр бүтээлч эрэл хайгуул, оролдлого хийхэд онцгой тохиромжтой өдөр. Урам зориг, уран сэтгэмж тань оргилдоо байгаа бөгөөд хайрын болон үргэлжилсэн үгийн зохиолч ихрийн ордныхонд ивээлтэй байх ба харин шинжлэх ухааныг болон технологийн сэтгүүлд бүтээлээ хэвлүүлдэг хүмүүст саад тотгор учруулж болзошгүй. Жижиг хэсэг, нарийн зүйлд анхаарал дутаж магад.


 

 

 Мэлхий  (6/22-7/22)   

Идэвхтэй байх өдөр. Та гараа ашиглавал юуг ч хийж чадна. Гитар тоглох эсвэл вааран эдлэл хийх нь таны болоод эргэн тойрон дахь хүмүүсийг баясгана. Найзууд чинь таныг өөрийн жүжигтээ оруулах санал тавихад та завгүй гэдэг биз дээ. Гэхдээ дэлгэц юм уу тайзан дээр гарахад хөгжилтэй байх болно. Та хайрттайгаа тоглолт үзэж ч болох юм. Төгсгөлд нь та тоглолтын тухай санал бодлоо солилцож болно. Энэ нь бусад өдрүүдийн төвөгтэй асуудлуудаас хол байхад тань тусална.

 

   Арслан (7/23-8/22)   

Төвөгтэй өдөр. Хэрэв бусад хүн таны хэрэгт оролцвол та таагүй хандах болно. Бүтэшгүй мөрөөдлөөр өөрийгөө хуурах хэрэггүй. Буруу бодол нь давахад хэцүү эрсдэлтэй учруулна. Тиймээс болгоомжтой бай. Эс бөгөөс ирээдүйд болчимгүй үйлдэлдээ харамсах болно. Сэтгэл хөдлөлдөө хэт автаж дэмий бодлоос салж чадахгүй байгаа бол найз нөхөд чинь зөв чиг шугамаа олоход тусална.


 

 

Охин (8/23-9/22)   

Идэвхитэй өдөр. Од эрхэс сайнаар нөлөөлнө. Охиныхны урам зориг болоод төсөөлөн бодох чадвар оргилдоо хүрнэ. Таны төсөөлөн бодох чадвар дээшилнэ. Сурах болоод судалгаа хийх нь амжилтын түлхүүр юм. Ямар нэгэн шинэ зүйл хийж үзэхээс бүү ай. Өдрийн хоолоо шинэ зоогийн газар идээрэй. Бичих, сурах, заах зэрэг ур чадварууд дадлагын хүчээр сайжирна.

 

 

 Жинлүүр (9/23-10/22)   

Зохиолч жинлүүрийн хувьд онгод нь орсон өдөр болно. Өөрийн авьяас чадвартаа улам ихээр итгэж эхлэх төлөвтэй. Хэрэв та уур бухимдалтай байгаа бол дамжаа сургалтанд яв. Өмнөө боссон ханыг яаж нэвтлэх талын ухаанд суралцаарай. Хийсэн ажлынхаа үр бүтээлийг мэдрэхийн тул юу сурснаа бусадтай хуваалцах нь хамгийн сайн арга. Шинэ арга барил олж авах, ажлын үр дүнг сайжруулах тал дээр ч нэмэртэй. Харин та компьютертаа өнөөдөр шинэ программ суулгахгүй байхыг зөвлөе.




Хилэнц (10/23-11/21)   

Идэвхитэй өдөр. Өдрийг үр бүтээлгүй гэртээ байх бөгөөд өдөр маш хурдан өнгөрнө. Яаралтай хийх олон ажилд анхаарал тавихыг шаардана. Хайхрамжгүй байдлаасаа болж шаналж байсан хүмүүс бага зэргийн өөрчлөлт хийснээр шинэ амьдралд эргэн орно. Эгч болоод дүүтэйгээ харьцах харьцаа бага зэрэг бүтэлгүй байна. Энэ нь магадгүй танд нөхцөл байдлыг ойлгож сурах боломжийг олгож байгаа хэрэг. Өнөөдөр шөнө бол гэр бүлийнхэнтэйгээ өөрсдийн гараар хоол хийж идэх бөгөөд янз бүрийн асуудлуудыг хэлэлцэхэд маш таатай байна.



 Нум (11/22-12/21)   

Дарамттай өдөр. Хэрвээ өнөөдөр бие махбодио эрүүл чийрэг хүчтэй байлгаж чадвал амжилтанд хүрэх болно. Эс бөгөөс тэвчээргүй байдал таагүй нөхцөл байдлыг үүсгэх болно. Нар ангараг гаригтай нэгдсэнээр аль болох тайван байж, дарга удирдлагатайгаа зөрчилдөхгүй байхыг сануулж байна. Таны ажлын нөхцөл байдал ажлын бүтээмжинд тань сөргөөр нөлөөлж байсан ч энэ талаар даргадаа цухуйлгах хэрэггүй. Хүүхдийн эрүүл мэндийн асуудал хурдан сайжирснаар эцэг эхчүүд сэтгэл амрах болно.

 

 

Матар (12/22-1/19)   

Таатай өдөр. Хайр дурлалын харилцаа өргөжих болно. Хувийн болон ажлын хамтрагч нийтийн санхүүгийн байгууллагаас мөнгө орж ирэх болно. Зээл болон бусад санхүүгийн дэмжлэг авахад тохиромжтой. Өөрийн амьдрал, гэр бүл, үнэт зүйлдээ өөрчлөлт хийж болно. Иймэрхүү өөрчлөлт нь танд илүү эрх чөлөөг олгох болно. Гэвч энэ нь харилцаанд асуудал үүсгэж, зөвлөхийн тусламж хэрэгтэй болж магадгүй.

 


  Хумх (1/20-2/18)   

Тайван байх өдөр. Гэрээсээ гарахаасаа өмнө гэр бүлийн асуудлаа шийд. Эс бөгөөс өдөржингөө энэ тухай бодож тайван бус байх болно. Ямар нэгэн алдаа, буруу ойлголцол үүсэхээс сэргийлж бүх зүйлсээ дахин сайтар шалга. Автомашинаа засварлахад тохиромжтой. Хайртай хүн чинь хүнд нөхцөл байдал үүсгэж, таны санааг зовоож магадгүй. Санаа зовохын оронд түүн рүү утасдахыг сануулсан мессеж илгээ. Хайр дурлал чинь хэр хүчтэй болохоо харуулна.
 



  Загас (2/19-3/20)

Сэтгэл санаа тогтворгүй өдөр. Өөрийн хүссэнээр аливаа зүйлийг хийх нь нилээд хүнд байх бололтой. Гэр бүлийнхэн, хамтран ажилладаг хүмүүс тань таны санааг эсэргүүцэж хорих бөгөөд хариуцлага тохохыг оролдоно. Өдрийн хагасыг ажлаа хэрхэн хийх вэ гэж толгойгоо гашилгаж байхаар зүгээр л зөнд нь орхи. Таны гаргасан санаа ажил хэрэг болох боломж гарч ирэх магадлалтай. Хайртай хүмүүстээ анхаарал халамж тавь. Танд юу хамгийн чухал вэ гэдгийг сайтар бод. Өөрийн хайртай хүндээ талархлын үг бичиж, хэр их хайртайгаа мэдрүүл.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш