logo
470 сая төгрөгийн хэрэгтэй Ж.Ганхуяг өдийг хүртэл засаг даргын суудалдаа шигдсээр байх уу

470 сая төгрөгийн хэрэгтэй Ж.Ганхуяг өдийг хүртэл засаг даргын суудалдаа шигдсээр байх уу

2011/09/21
Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуягтай холбоотой хэргүүд мандаж эхэллээ. Түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэдэг үндэслэлээр АТГ-аас шалгаж эхлээд байгаа. Эх сурвалжийн хэлж байгаагаар тэрбээр дүүрэгт хуваарилсан төсвийн мөнгө, бусдаас авсан хахууль зэрэг нийт 470 сая төгрөгийг хувьдаа завшсан гэнэ. Харин Авлигатай тэмцэх газраас “Хэргийн мөрдөн байцаалт ид үргэлжилж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэдэг хариулт хэвлэлийхэнд өгсөн. 
Одоогийн байдлаар Хан-Уул дүүргийн засаг дарга Ж.Ганхуягт эрүүгийн хэрэг үүсгэснээс хойш хэд хэдэн удаа мэдүүлэг өгчээ. Гэхдээ тэрээр өөрийнхөө энэхүү бульхайтай, албан тушаалаа ашиглан мөнгө завшсан хэргээ зөвтгөх гэж улайран зүтгэсээр байгаа аж.  
Монгол Улсын арван хэдэн хуулийг зүйл заалтаар нь зөрчсөн, тэр нь баримтаар нотлогдсон учраас  “Ж.Ганхуягийг огцруулсугай” гэсэн шийдвэрийг дээд удирдлага нь болох Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаярын 2010 оны хоёрдугаар сарын 10-ны дугаар 128 тоот захирамжаар  гарчихсан байхад л мань нөхөр өнөөдрийг хүртэл ширээ сандалдаа шигдсээр, үргэлжлүүлэн хууль зөрчин, будлианаа тарьсаар байгаа. Тэрээр сайн хүний дүр эсгэх гэж нийслэлийн бүтээн босголтонд хүртэл чөдөр тушаа болж явна.  Ж.Ганхуяг чухам ямар үндэслэлээр н.Байдраг мэтийн тэмцэгч нэртэй нөхдүүдээр халхавч хийн, барилга, бүтээн байгуулалтын эсрэг тэмцээд байгааг урьд өмнө хийсэн үйлдэл, зан чанар нь хэлээд өгөх байх. Засаг ноёны сэнтийдээ тамга тэмдгээ булаацалдан байж залардаг энэ эрхэмд авилгач биш хүмүүс огт таалагддаггүй бололтой. Жишээлбэл:Тэр “Алтай констракшн” ХХК-ийн эхлүүлсэн барилгын ажлыг зогсоох гэж ард иргэдийг турхирсан юм. Хувийн ашиг сонирхол нь дэндсэн Ж.Ганхуягийг Иргэдийн төлөөлөгчид Засаг даргын суудлаасаа буухыг шаарддаг ч тоосон шинжгүй гүрийсээр байгаа аж. Тэрээр ХУД-ийг өөрийнхөө мэдлийн  вакумжсан орчин болгох гэж чармайн намын ялгавар гаргаж, зарим нэг засаг дарга нарыг зүв зүгээр байхад нь “Ажлаа өг” гэдэг тушаал буулгадаг гэдгийг урьд өмнө хэвлэлүүд мэдээлсэн билээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш