logo
Обамагийн айлчлалыг сурвалжлая гэвэл $60,000 хэрэгтэй

Обамагийн айлчлалыг сурвалжлая гэвэл $60,000 хэрэгтэй

2014/11/03
Барак Обамагийн Австрали болон Азийн орнуудаар хийх айлчлалыг сурвалжлах зардал $60 мянгад хүрсэн нь АНУ-ын хэвлэл мэдээллийн байгууллагуудын дургүйцлийг хүргэсэн талаар BBC мэдээллээ. Мэдээж АНУ-ын ерөнхийлөгчтэй хамт аялах нь хэзээ ч хямд байгаагүй боловч түүний Австрали, Хятад, Бирмд хийх айлчлалыг сурвалжлахын тулд зөвхөн нислэгт $60 мянгыг төлөх шаардлагатай болжээ. Гэхдээ ийм хэмжээний мөнгө гаргасан агентлагуудын сурвалжлагчид Air Force One онгоцонд суухгүй, харин чартер нислэгээр ерөнхийлөгчийн онгоцыг дагах аж.

Үүнээс гадна сурвалжлагчид хоол, интернэт, зочид буудал болон бусад зардалд нэмэлтээр $10 мянгыг гаргах шаардлагатай юм байна. Цагаан ордон айлчлалыг сурвалжлах зардал маш өндөр байгааг хүлээн зөвшөөрсөн ч зөвхөн 51 хүн сурвалжлахаар бүртгүүлсэн учраас аялж буй бүх хүний тоогоор хувааж тооцдог чартер нислэгийн зардал өссөн гэж мэдэгджээ. 

РАЛЬДИЙ.А /shuum.mn/
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш