logo
Өнөөдрийн зурхай /2014.11.04/

Өнөөдрийн зурхай /2014.11.04/

2014/11/04

Өнөөдөр аргын тооллын 2014 оны арваннэгдүгээр сарын 4. Мягмар гараг.  Билгийн тооллын XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн Намрын адаг хөх нохой сарын шинийн 12. Ангараг гараг.  Могойг хүлэгч одтой, 7 улаан мэнгэтэй шарагчин туулай өдөр. Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлага Авахуй. Өдрийн наран 8 цаг 03 минутад мандан, 17 цаг 49 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Өрнийн зурхай

Хонь (3/21-4/19)
Таатай өдөр. Алхах, дугуй унах гэх зэргээр биеийн дасгал хөдөлгөөн хийхэд тохиромжтой. Үүнийг өдөр тутмын мөрдлөгөө болго. Санхүүгийн хүндрэлтэй байгаа бол танд эерэг үр дүн авчрах төсвийн төлөвлөгөө гаргаж болно. Том зүйлд санаа зовохоосоо илүү жижиг зүйлсийг сайн анхаар. Ингэснээр та бүх зүйлийг амархан хийж чадна. Мөн аяллын төлөвлөгөөгөө дуусгах болно.


 

 

  Үхэр (4/20-5/20)

Хүнд өдөр. Сар хилэнцийн ордонд шилжиж байгаа тул өөрийн хувийн зүйлд анхаарлаа төвлөрүүлэхийг зөвлөж байна. Та нэлээд асуудалтай тулгарна. Тэднийг шийдэх гэж оролдохын оронд цаг нь иртэл хойшлуул. Айсны хэрэггүй, тэд байж л байна. Оюутан сурагчид амрах хэрэгтэй. Оюун ухаан яг л биөтэй адил сайн байна. Бусадтай харилцан ярилцахдаа болгоомжтой бай. Нууцыг задруулж болохгүй. Бүлгийн үйл ажиллагаа нь стрөсс авчрах болно.

 

 

Хамтатгах (5/21-6/21)

Бүтээлч өдөр. Та нарын олонхид өдрийн ихэнхи ажил хийхэд хэцүү юм шиг санагдах байх. Онцгой зорилтоо биелүүлэх боломж завшаан тохиолдох учраас удаан тавь. Одоогийн мөнгө хөрөнгийн байдлаа дахин хянаж үзэх шаардлагатай тул санхүүгийн нөөцөө хэтрүүлэн үрэхгүй байх нь чухал. Хөрөнгө оруулалт, банкны зээлийн чөлөөлөлт, кредит картны зээлээ байнга хянаж байх нь орлого зарлагаа хянах сайн арга зам байх болно. Үдээс хойш гэнэтийн таатай бэлэг авах болно


 

 

 Мэлхий  (6/22-7/22)   

Азтай өдөр. Таны эрч хүч улам бүр нэмэгдсээр байх болно. Таны бүхий л зүйл сайн байх тул сэтгэл гонсойх зүйл гарахгүй. Таны хамгийн чухал эмэгтэй таныг хооллох болно. Түүний алдааг хайхрахаасаа илүү тухайн нөхцөл байдалд өөрөө ямар байгаагаа бод. Найз эсвэл хамтрагч чинь хамгийн түрүүнд бодох ёстой зөвлөгөөг өгнө.

 

 

   Арслан (7/23-8/22)   

Сэтгэл хөдлөм өдөр. Өнөөдөр та бүхэн тайван тогтвортой байна. Албаны болон гэрийн ажилд дарагдсан хүн өөртөө цөөхөн хэдэн хором зарцуулахаар төлөвлө. Бүтээлч сэтгэлгээ нэмэгдэнэ. Маш олон хүнд шинэлэг санаа шинэ хэв маяг стратөгийн санаа төрөх болно.




 

 

Охин (8/23-9/22)   

Таатай өдө. Яг одоо юу хийх нь чухал вэ гэдэг дээр та анхаарлаа төвлөрүүлээрэй. Таныг зөв зам руу хөтлөх сонирхолтой боломжууд байна. Энэ нь таныг амжилтанд хүргэнэ. Өдөр санхүүгийн байдал сайн байна. Сайн ажилласан үедээ орлогоноосоо хадгаламжиндаа хийх хэрэгтэй. Дасгал хийх нь бүх зүйлд сайнаар нөлөөлнө. Шинэ мэдлэг чадвар таныг мөнгө олох зам руу хөтөлнө. Өнөөдөр мөнгө бол эд зүйлтэйгээ холбоотой эрсдэлтэй алхам бүү хий.

 

 

 Жинлүүр (9/23-10/22)   

Энгийн өдөр. Та ажлаасаа хөндийрч, аливаа үйл ажлаас холуур өнгөрөхийг хүсэх бололтой. Өнөөдөр гэнэтийн зүйл танд тохионо. Таарамжгүй, үзэл санаа нийлдэггүй хүндээ буулт хийхийг хүсэхгүй байх. Иймээс шууд бус аргыг та илүүд үзнэ. Гэхдээ та ташаа буруугаар ойлгож, нөхцөл байдлыг улам дордуулж болох юм. Арга мэх ашигласнаас зүгээр суух нь танд л өлзийтэй. Дотоод сэтгэлийн нигүүлсэл улам хүчтэй илэрч байгаа тул бусдад зөвлөмж туслалцаа үзүүлэхийг хүснэ




Хилэнц (10/23-11/21)   

Холимог хандлага зонхилно. Өглөөг эрт эхлэх нь үр дүнд хүргэхгүй. Та болгоомжгүй байдлаасаа болж аваар гаргаж болзошгүй. Үд дунд бизнесийн үйл ажиллагаа түргэн шуурхай явагдах болно. Үүрэг хариуцлагаа өөрийн аргаар шийд. Өөрийн ажилдаа хамт олноо бүү оролцуул хэрвээ та одоогийн ажилынхаа хажуугаар өөр шинэ ажил хайж байгаа бол маш сонор сэрэмжтэй бай. Таны хүлээж байгаа боломж гарч ирж болзошгүй. Таны амжилт утга учраар дүүрэн байх бөгөөд энэ нь танд аз жаргалыг бэлэглэнэ.



 Нум (11/22-12/21)   

Таагүй өдөр. Өнөөдөр ажил хэргийн ямар ч уулзалт төлөвлөх эсвэл хайрын болзоо зохион байгуулахаас татгалз. Учир та энэ удаад яаж ч хичээгээд харилцан ойлголцол үгүй бөгөөд зөвшилцөлд хүрэхэд туйлын хүнд байх болно. Зарчмын асуудлаар ширүүхэн маргаан үүсэх ба шударга бус шүүмжлэлд өртөж магадгүй байна. Тиймээс бүхий л ажил хэргээ үдээс хойш буюу энэ өдрийн таагүй хандлага болон нөлөө бага ч болов буурах үед хийхээр зохицуул.

 

 

Матар (12/22-1/19)   

Болгоомжтой байх өдөр. Бизнесийн хэрэг явдалд илүү анхаарах шаардлагатай. Та төрөлхийн зөн билэгтээ итгэх болно. Хэн нэгэн таныг мэхлэж магадгүй,хамгийн гол нь болгоомжтой бай. Гарын үсэг зурах гэрээ хэлэлцээрээ юуны өмнө мэргэжлийн хүнээр хянуул. Бизнесээ эхлэх гэж буй хүмүүс санхүүгийн дэмжлэг хайх болно. Зээл авахаар санхүүгийн байгууллагад хандвал бүтэмжтэй.


 


  Хумх (1/20-2/18)   

Өөрийн эн тэргүүний чухал зүйлсээ шалга. Хайртай хүмүүстээ илүү их цаг зарцуулахын тулд юунд бага цаг зарцуулах вэ? Хайрынхаа төлөө олон жижиг сажиг зүйлсийг золиосолдогийг сана. Тав тухтай амьдралын орчин бүрдүүлэх төсвөө бэлд. Мөнгөө хадгал. Хэрэв та амьдралдаа сэтгэл хангалуун бус байвал ажлаа сольж, эсвэл шинэ мэргэжлээр сурч болно. Та тамхи татах, мөрийтэй тоглох зэрэг муу зуршилтай бол үүнээсээ салахыг хичээ. Эмчилгээнд хамрагд.



  Загас (2/19-3/20)

Хамт олон болон мэргэжилтнүүдтэй харьцахад маш таатай өдөр. Ажил хэрэгтээ тайван, сэтгэл хангалуун байж чадвал энэ нь танд олон шинэ боломжийг нээж өгөх болно. Хувиараа ажил эрхлэхээр шийдэх нь тийм ч сайхан санаа биш. Та энэ талаар хангалттай судалгаа хийсэн гэж бодож байж болох ч энэ санаагаа түр хойш нь тавихыг зөвлөж байна. Настангуудын сэтгэлийн хямрал нь байгальтай шууд хамааралтай тул аль болох ойлгохыг хичээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш