logo
“Эрүүл, аюулгүй ажлын байрны төлөө” зөвлөн туслах сургалт боллоо

“Эрүүл, аюулгүй ажлын байрны төлөө” зөвлөн туслах сургалт боллоо

2014/11/04

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс хамтран барилгын ажил гүйцэтгэж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад зориулан “Эрүүл, аюулгүй ажлын байрны төлөө” сэдэвт зөвлөн туслах сургалтыг зохион байгууллаа. Барилгын салбарын эрх зүйн орчинг сайжруулах, гарч болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх зорилготой ийм төрлийн сургалтыг 3 үе шаттай зохион байгуулж байгаа юм. Энэ удаагийн сургалтанд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 80-аад байгууллагын удирдах ажилтнууд, инженерүүд, барилгачид оролцлоо.

Сургалтаар “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн үндсэн зарчим”-ын талаар МХЕГ-ын улсын ахлагч Д.Бямбасүрэн, “Өргөх зөөх машин, механизмын аюулгүй ажиллагаа” сэдвээр МХЕГ-ын улсын ахлах байцаагч М.Буйдан нар мэдээлэл зөвлөгөө өглөө. Мөн ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй, түүнд тавигдах шаардлага, нийгмийн даатгалын ач холбогдлын талаар мэдээлэл өгсөн нь оролцогчдын талархал хүлээсэн ажил боллоо.

Дүүргийн Засаг даргын орлогч Л.Амарзаяа “... дүүргийн цаашлаад нийслэл хотын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй тус салбарынханд ажлын амжилт хүсэхийн зэрэгцээ ажилтан албан хаагчдынхаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж, эрдэнэт хүний амь насыг хамгаалан ажиллаарай” гэсэн юм. Өнөөдрийн байдлаар дүүрэгт нийт 93 объект бүртгэгдсэнээс 11 барилгыг улсын комисс хүлээж авсан, 10 барилга энэ онд үйл ажиллагаа явуулаагүй бол 85 аж ахуйн нэгжид 1807 хүн ажиллаж, 101 өргөх механизм ашиглаж байгаа тоон мэдээлэл байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш