Өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл ихэнх нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн баруун болон төвийн нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Онон, Улз, Халх голын сав газраар 1-6 хэм хүйтэн, говийн нутгийн баруун хэсгээр 5-10 хэм, баруун зүгийн нутгаар 1-6 хэм дулаан, бусад нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 0 хэм орчим байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 5 хэм хүйтэн, харьцангуй чийг 62 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2014 оны арваннэгдүгээр сарын 06-наас 2014 оны арваннэгдүгээр сарын 10-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Арваннэгдүгээр сарын 6-нд нутгийн өмнөд хэсгээр, 9-нд баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн хойд хэгсээр цас орно. Салхи 8-нд Алтайн уулсаар, 9-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр нутгийн зүүн хагаст хүйтэн Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав, Дорнод Дарьгангын тал нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 2-7 хэм хүйтэн, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан байна. 8-нд нутгийн баруун хагаст, 9-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.