logo
Аглуугийн хөөрхөн хогнууд

Аглуугийн хөөрхөн хогнууд

2011/09/21
Хөтлөгч Г.Алтантүрүү 25-р суваг телевизээсээ хэсэг хугацаанд өрх тусгаарласны эцэст телевизийнхээ 15 жилийн ойд зориулан “Танайд хоноё” нэвтрүүлгээ дахин хөтөлж, үзэгч фэнүүдээ байлдан дагуулж эхэлсэн. Тэрээр хоносон айлуудаасаа сонгон 20 айлд дахин хонож байгаа. Саяхан тэрээр Х-түц хамтлагийн жүжигчин, шинэхэн гавьяат Аглуугийнд хоног төөрүүлэв. Анх 2007 онд Аглуугийнхаар зочлоход тохилог, тухлаг гурваг өрөө байранд амьдарч, бага охин нь ой гарантай байж билээ. Харин энэ жил жүжигчин Аглуу энгэрээ гавьяатын тэмдэгээр цоолуулж, орон байраа томсгож, одтой өнгөтэй амьдарч байгаагаа Монголчууддаа харуулав. Түүний нялх охин нь хэдийнэ таван нас хүрчихсэн, ирсэн зочдыг дүрлийтэл ширтсэн, адтай сэргэлэн  охин болсон байв. Харин Г.Алтантүрүү гавьяатын тэрсхэн охидыг “Хөөрхөн хогнууд” хэмээн “эвгүй” өхөөрдөв. Манайхан буруу ярьж зөв ойлгодог болохоор хайртай үр хүүхдээ “хөөрхөн хогнууд”, “эгдүүтэй золиг”, “адтай дамшиг” гэж ирээд л “хараал”-ын шинжтэй ерөөн өхөөрддөг улс. Тэр ч утгаараа  гэрийн эзэн Г.Алтантүрүүгийн өхөөрдсөн үгийг тоосон шинжгүй “харин тийм” хэмээн дэмжинэ лээ.
Ш.Булга www.shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш