Монгол улсын 21 аймгийн хамгийн цөөхөн сумтай, жижиг аймаг бол Говьсүмбэр. Тус аймаг ердөө аймгийн төв нь ороод гурван сумтай бөгөөд нийт 10 гаруй мянган хүн амтай. Тус аймгийг сүүлийн арав шахуу жил Ж.Баянмөнх хэмээх нөхөр удирдаж байна.
Говьсүмбэр аймгийн засаг дарга Ж. Баянмөнх нь МАХН-аас 2004 оны орон нутгийн сонгуулиар томилогдсон бөгөөд тэрээр өмнө нь аймагтаа түүхий эд, өлөнгийн ченж, 2000 оноос ЗДТГ-т цахилгаанчин, инженер хийж байгаад 2004 онд гэнэт засаг даргаар томилогдон "тодорсон" нэгэн гэнэ. Түүхий эдийн ченж цахилгаанчнаас гэнэт томорсон болохоороо ч тэрүү ажилтануудтайгаа ихэд дээрэнгүй харьцдаг гэх бөгөөд ер нь сав л хийвэл өрөөндөө дуудаж авчираад зодчихдог солиотой гэмээр зуршилтэй нэгэн юм байх. Засаг даргынхаа зүй бус харилцаа, аашилж загнахыг нь доод хүмүүс нь хоолноосоо салчихгүйн тулд аргагүй эрхэнд өдий хүртэл тэвчсээр ирсэн гэх ба тэрээр "Би чамайг хоолтой чинь байлгаж байгаа, хоолгүй болгочихож бас чадна шүү" хэмээн ёстой л Тунгалаг тамир кинонд Итгэлт баян Долгорыг сүрдүүлдэгтэй л адил зан гаргадаг юм байх. Тэрээр С.Баярын Засгийн газрын үед АТГ-т шалгагдаж байсан нэгэн. Түүнчлэн тэрбээр Г.Батхуяг даргатай “Боржигин” чуулгын уран бүтээлчдийг “зөвхөн МАН-ын үйл ажиллагаанд оролц, АН-ын үйл ажиллагаанд оролцсон уран бүтээлчидтэй хатуу ярина. Төсөв мөнгөөр ч харж үзэхгүй шүү” хэмээн урлагийг улстөржүүлэн айлгадаг гэж байгаа. Тиймээс тус чуулгын хэсэг уран бүтээлчид БСШУ-ны сайд болон МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нарт мэдэгдэл ирүүлжээ. Харин МАН-ын удирдлагууд “Дандаа хэл ам таталж байдаг энэ нөхрийг сонгууль болохоор шалавхан далдруулъя. Урлагийн байгууллагыг улстөржүүлж болохгүй шүү дээ” хэмээн ад үзэж сануулга өгсөн. Гэтэл сануулаад байхад сурсан зангаа тавьдаггүй ноён Ж.Батмөнхийн паян дахин намын удирдалгынхаа чихийг халууцуулах болсон тул нэг мөсөн тушаал буулгах болоод байгаа гэнэ. Нутаг орондоо нэр хүндгүй, туйлбаргүй, жижиг аймгийн даргаар олон жил суусан ч ахидаг ч үгүй, унадаг ч үгүй түүнийг МАН засаг даргаар суулгасан хэвээр байвал ирэх сонгуульд гарцаагүй АН-д ялагдана гэж үзэж байгаа аж. Тиймээс сүүлийн өдрүүдэд түүнийг халах солих, далдруулах талаар хүчтэй ярьж, бүр ажил хэрэг болгох шатандаа орж байгаа гэнэ.
Ш.Гонгор
www.shuum.mn