Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн ирээдүйн хөгжлийг тодорхойлох зорилгоор жил бүр зохион байгуулагддаг “Монголын програм хангамж үйлдвэрлэлийн салбарын хоёрдугаар чуулган”-ыг 2014 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр “Мэдээллийн технологийн үндэсний парк”-д “Хөгжлийг кодчилъё” уриатайгаар Монгол улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газар, Мэдээллийн технологийн үндэсний парк ба Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбоо нар хамтран зохион байгуулж байна.
Чуулганы эрхэм зорилго нь Инновацийн эрин үеийн хөгжлийн түүчээ болсон програм хангамж үйлдвэрлэгчдийн зах зээл, хөрөнгө оруулалтын орчинг сайжруулан, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх замаар Монголын програм хангамж үйлдвэрлэл дэлхийд өрсөлдөх боломжийг бий болгоход оршино. Энэхүү эрхэм зорилгыг хэрэгжүүлэхэд дараах зорилтуудыг дэвшүүлж байна. Үүнд:
1. Мэдээллийн систем, програм хангамжийг чанаржуулах
2. Програм хангамжийн оюуны өмч, зохиогчийн эрхийн бүртгэл, түүний хамгаалалтын тогтолцоог боловсронгуй болгох
3. Хувийн хэвшлийн итгэлцэл буюу зах зээлийн хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох.
4. Програм хангамж үйлдвэрлэлийн салбарт шинээр нэвтэрч буй түүхий эд болох Open data, Big data буюу нээлттэй, хүртээмжтэй мэдээллийг бий болгох аргыг тодорхойлох
5. Инновацид суурилсан шинэ үеийн хөгжлийн хандлага, програм хангамжийн зах зээл ба хөрөнгө оруулалтын ээлтэй орчныг бүрдүүлэх
6. Government Chief Information Office буюу Төрийн мэдээллийн технологийн удирдлагын албаны хэрэгцээ шаардлагыг тодорхойлох
Чуулганыг үндсэн болон салбар хуралдаан, бизнес уулзалт, програм хангамжийн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээний үзэсгэлэн гэсэн 3 чиглэлээр зохион байгуулна.
Салбар хуралдаан нь дараах 6 хэсэгт хуваагдан хэлэлцүүлэг өрнүүлнэ. Үүнд:
1. Үйлдвэрлэгчдийн оролцоо – Худалдан авалтын оновчтой тогтолцоо
2. Мэдээллийн технологийн эрх зүйн орчин
3. Бүтээгдэхүүний чанар – Хувийн хэвшлийн итгэлцэл
4. Мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээ - Оюуны өмчийн менежмент
5. Старт ап – Хөрөнгө оруулалтын ээлтэй орчин
6. Төрийн мэдээллийн технологийн удирдлагын албаны хэрэгцээ
Энэ жилийн чуулганаар програм хангамж үйлдвэрлэлийн салбарт хууль, эрх зүйн орчин, оюуны өмчийн үнэлгээг боловсронгуй болгох, зах зээл дэх програм хангамжийн өнөөгийн эрэлт хэрэгцээ болон мэдээллийн технологи, програм хангамжийн бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэхэд дотоодын програм хангамжийн компаниудыг түлхүү оролцуулах, тэдгээрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг олон улсад өрсөлдөхүйц түвшинд хүргэхэд бодлогын дэмжлэг үзүүлэх шийдлүүдийг тодорхойлж, зөвлөмж гарган чуулганы төгсгөлд танилцуулах юм.
Чуулганы үр дүн:
• Хөрөнгө оруулагчид, санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчид ба програм хангамжийн үйлдвэрлэлийн салбарын оролцогчид хоорондын ойлголцол, түншлэлийг нэмэгдүүлэх замаар програм хангамж үйлдвэрлэгчийн санхүүгийн чадавхийг нэмэгдүүлэх
• Зах, зээлийн эрэлт хэрэгцээ ба шаардлагыг илүү нээлттэй, тодорхой болгох замаар програм хангамжийн бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг сайжруулах;
• Төрийн мэдээллийн технологийн удирдлагын албаны хэрэгцээ шаардлагыг бүрэн тодорхойлох замаар Цахим Засаг үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх шийдэл боловсруулах
Хамрах хүрээ:
Чуулганд мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбарын байгууллага, үндэсний програм хангамжийн компаниуд, төрийн байгууллагуудын мэдээллийн технологийн мэргэжилтнүүд болон их дээд, мэргэжлийн сургуулиудын эрдэмтэн, багш, судлаачид, хүндэт зочид, бүтээгдэхүүн үйлчилгээний хэрэглэгч, хэвлэл мэдээллийн төлөөлөл нар оролцоно.
Ерөнхий зохион байгуулагч:
Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар,
Мэдээллийн технологийн үндэсний парк
Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбоо
Хамтран зохион байгуулагч:
Хамтран зохион байгуулагч: SUMMIT
Дэмжигч байгууллагууд: Rock master-ХХК, Алкемист-ХХК, Инносолюшн
Мэдээллийн ивээн тэтгэгч:
МҮОНРТ, Eagle, UBS, Монгол HD, ETV, TV5, TV9, MN25, 4К, С1, NTV, FM-98,9
Онлайн мэдээллийн ивээн тэтгэгч:
Хэвлэл мэдээллийн ассиоцаци, Монголын сайтуудын холбоо, Монголын телевизүүдийн холбоо