logo
Авто замын зурваст орсон иргэдэд эд хөрөнгийн нөхөх олговор олгохоор боллоо

Авто замын зурваст орсон иргэдэд эд хөрөнгийн нөхөх олговор олгохоор боллоо

2014/11/10
Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-үүл “Нөхөх олговор олгох тухай” А/942 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Сонгинохайрхан дүүргийн 8,9,11,28 дугаар хороо, Баянгол дүүргийн 23, 11 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт өргөтгөл шинэчлэлт хийж байгаа Хувьсгалчдын гудамж Зурагтын шинэ эцсээс Баянхошууны тойруугийн уулзвар хүртэлх 4,6 км авто  замын зурваст орсон иргэдийн өмчлөл, эзэмшлийн газар ба үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрыг нийт 28 иргэнд олгохоор боллоо.

Нөхөх олговорт шаардагдах 1 тэрбум 689 сая төгрөгийг Нийслэлийн газар чөлөөлөх 2014 оны зардлаас санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, иргэн, аж ахуйн нэгжийн өмчлөл, эзэмшлийн газар дээрх үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу  тохиролцон байгуулж гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг  Нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгалаа. Мөн энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш