Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хооронд байгуулах Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр, Засгийн газар, ХБНГУ-ын Сэргээн босголт, зээлийн банк хооронд байгуулах Зээлийн хэлэлцээрийн талаар Засгийн газар хэлэлцээд зарчмын хувьд дэмжин УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтжээ.
Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд 4 дүгээр цахилгаан станцад хэрэгжих “Эрчим хүчний үр ашиг II” төсөлд 8,5 сая евро, “”Улаанбаатар хотын хүнсний хангамжийг сайжруулах зорилгоор бүс нутгийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх” төсөлд 4,5 сая евро авах аж.
Эрчим хүчний төслийн дагуу Европ болон ХБНГУ-д өргөн хэрэглэж байгаа дэвшилтэт шинэ технологи нэвтрүүлж цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэхэд зарцуулах түүхий нүүрсний хэрэглээг багасгах юм.
Харин хүнсний хангамжийг сайжруулах төслийн хүрээнд СХД-ийн Жаргалант тосгоноос Төв аймгийн Батсүмбэр сум хүртэл 29,4 км хатуу хучилттай зам тавихаар төлөвлөжээ.
Манай улсын авах зээл нь жилийн 0,75 хувийн хүүтэй, эргэн төлөгдөх хугацаа нь 40 жил, үүнээс үндсэн өрөөс 10 жил чөлөөлөгдөнө.
Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын Санхүүгийн болон Техникийн хамтын ажиллагаа 1992 оноос эхэлсэн бөгөөд тус улсаас манайд 265 сая орчим еврогийн хөнгөлөлттэй зээл, тусламж олгоод байна.
Мөн хуралдаанаар Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд байгуулах Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн төслийг хэлэлцэн зарчмын хувьд дэмжиж, Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр болсон байна.
Төслийн хүрээнд дулааны цахилгаан станцад нүүрсний утааг механик болон химийн аргаар шүүдэг Австрийн туршлага, техник, технологи нэвтрүүлэх, Улаанбаатар хотод хог боловсруулах үйлдвэр байгуулах, Хавдар судлалын үндэсний төвийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, хотын цэвэр, бохир усны хоолойг шинэчлэх технологи нэвтрүүлэх, усалгаатай газар тариалангийн загвар аж ахуй байгуулахаар төлөвлөжээ.
Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр 2 жилийн хугацаанд хүчинтэй бөгөөд 40 сая хүртэлх еврогийн нөхцөлт хөнгөлөлттэй зээл авах юм.
Shuum.mn