Төв, Сэлэнгэ, Булган, Дархан-Уул аймгийн ургац тээврийн замыг засварлахад шаардлагатай 292 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо.
Замын эвдрэлийг төлөвлөсөн хугацаанд, технологийн дагуу чанартай гүйцэтгүүлэхийг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдад Засгийн газрын хуралдаанаас үүрэг болгосон байна.
Энэ дагуу ургац тээвэрлэлтийн гол зам болох Дархан-Сүхбаатар чиглэлийн 305 км-ийн салдаг уулзвараас Шаамар-Зүүнбүрэн-Цагааннуур-Түшиг сум хүртэлх 107 км, Дулаанхааны дөрвөн замын уулзвараас Ерөө-Хүдэр хүртэлх 180 км, Орхон аймаг-Булган аймгийн Сэлэнгэ сум /Ингэт толгой/ хүртэлх 45 км, Хулстайн гурван даваа, Хялганат тосгон дундах 17 км, Булган аймгийн Хутаг-Өндөр сумаас Ханатайн бригад хүртэлх Цуурайн давааны 17 км, Дархан-Уул аймгийн Орхон сум хүртэлх 11 км, Жавхлант сум хүртэлх 8 км, Төв аймгийн Багахангай-Угтаалцайдам-Цээл сум хүртэлх 121 км, нийт 468 км замд засвар хийнэ.
Өнгөрсөн онд хөрөнгийн эх үүсвэр байгаагүйгээс ургац тээвэрлэлтийн замын засварыг хийж чадаагүй бөгөөд энэ онд бороо ихтэй байснаас замууд ихээр эвдэрсэн байна. Мөн газар тариалалт нэмэгдэж байгаатай холбоотойгоор замын чиглэл, урт нь нэмэгдэж, замын засварт зарах хөрөнгө ч жилээс жилд нэмэгдэж байгаа юм.
Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Авто замын газрын хамтарсан ажлын хэсэг орон нутагт ажиллан засвар хийх шаардлагатай замын байдалтай танилцаж саналаа ирүүлсэн байна.