logo
Залуусаа нэгдье чуулга уулзалт Хан-уул дүүрэгт боллоо

Залуусаа нэгдье чуулга уулзалт Хан-уул дүүрэгт боллоо

2014/11/11
Монголын залуучуудын холбоо нь 2013 оныг “Залуусаа оролцъё” уриан дор өрнүүлсэн бол, 2014 оныг “Залуусаа нэгдье” уриан дор бүхийл үйл ажиллагаагаа зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаад Хан-уул дүүргийн залуучуудын холбооноос “Залуусаа нэгдье” уриан дор бодлогын хэлэлцүүлэг чуулга уулзалт зохион байгууллаа.

Чуулга уулзалтанд Хан-уул дүүргийн ИТХ-дах залуучуудыг дэмжих лобби бүлгийн гишүүд, ИТХ-ын дарга Д.Батбилэг, МЗХ-ны УХАГ-ын дарга Б.Эрдэнэбат нар оролцсон бөгөөд,  салбар хэлэлцүүлэгт 1. Залуучууд ба хүмүүнлэг үйлс, 2.  Залуучууд ба амралт чөлаат цаг, 3. Залуучууд ба соёл боловсрол, 4. Залуучууд ба хөдөлмөр эрхлэлт гэсэн 4 чиглэлээр хэлэлцүүлэг хийж салбарт бүрийн манлайлагч залуучууд уригдан ирж илтгэл хэлэлцүүлсэн байна.  Хүмүүлэгийн чиглэлд жүжигчин Г.Ундармаа, Халуун сэтгэл ТББ-ын тэргүүн З.Сарантуяа, Соёл боловсролын салбарт Б.Батцэнгэл, Б.Минжүүр, хөдөлмөр эрхлэлт чиглэлд Б.Алтанцэцэг Г.Нагаррагчаа нар хүрэлцэн ирсэн байна.

Мөн үйл ажиллагааны үеэр Хан-уул дүүргийн Залуучуудын Холбооноос дүүргийнхээ харъяа 16 хорооны залуучуудын зөвлөл, дугуйлан, бүсийн залуучуудын 3 зөвлөл, залуу багш, эмч нарын зөвлөлүүдэд салбарын гэрчилгээг гардуулж үйл ажиллагаанд нь амжилт хүслээ.

Дэмжигч, Хамтран зохион байгуулагч байгууллагаар дүүргийн ИТХ, ЗДТГ, ИТХ-дах Залуучуудыг дэмжих лобби бүлэг, Залуучууд хөгжлийн төв зэрэг байгууллагууд хамтран ажилласан байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш