logo
Монгол Улсын мастер үсчин Х.Болорцэцэг “Тэргүүний Залуу” цол тэмдгээр шагнагдлаа

Монгол Улсын мастер үсчин Х.Болорцэцэг “Тэргүүний Залуу” цол тэмдгээр шагнагдлаа

2014/11/11
Ази Номхон далайн үсчин гоо засалчдын аварга  шалгаруулах 18 дах удаагийн тэмцээн 2014 оны арваннэгдүгээр сарын 4-5 өдрүүдэд Тайланд улсын  нийслэл Бангкок хотноо боллоо. Тус тэмцээнд 13 орны 300 гаруй оролцогчид ур чадвараа сорьсон юм. Уг тэмцээнд “Чингис Хаан” олон улсын нисэх буудлын “Болор” салоны захирал Монгол Улсын мастер үсчин Х.Болорцэцэг оролцсон бөгөөд тэрээр  эмэгтэй үсний чөлөөт загварын төрөлд 2-р байр,  creative будагтай үсний загварын төрөлд  3-р байр тус  тус  эзэлж Монголын үсчин гоо засалчдын ур чадвар ямар  түвшинд хүрснийг энэхүү амжилтаараа харуулж  чадлаа.  Түүний энэхүү амжилтыг үнэлэн  салбартаа манлайлагч, тэргүүний залууст олгогддог  Монголын Залуучуудын Холбооны  “Тэргүүний Залуу”  цол тэмдгээр шагналаа.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш