logo
Улаанбаатарт 3 хэм хүйтэн

Улаанбаатарт 3 хэм хүйтэн

2014/11/12

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хагаст хүйтэн салхитай байна.

Өнөөдөр  08 цагаас 20 цаг хүртэл ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 3-8 хэм хүйтэн, говийн бүс нутийн өмнөд хэсгээр 0-5 градус дулаан, бусад нутгаар 0-5 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 1-3 хэм хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 11 хэм хүйтэн, харьцангуй чийг 60 хувь, агаарын даралт 880 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2014 оны 11 дүгээр сарын 13-наас 2014 оны 11 дүгээр сарын 17-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

Арваннэгдүгээр сарын 13-нд баруун зүгийн нутгийн зарим газраар, 14-нд төв, говийн нутгийн зарим газраар, 15-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орно. Салхи 13,14-нд зарим газраар секундэд 7-12 метр хүрч зөөлөн шороон болон цасан шуурга шуурна. Ихэнх хугацаанд хүйтэн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна. 16-наас ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш