logo
Өнөөдрийн зурхай /2014.11.12/

Өнөөдрийн зурхай /2014.11.12/

2014/11/12

Өнөөдөр аргын тооллын 2014 оны арваннэгдүгээр сарын 12. Лхагва гараг. Билгийн тооллын XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн Намрын адаг хөх нохой сарын шинийн 21. Буд гараг. Өглөгт охин одтой, 8 цагаан мэнгэтэй улаагчин гахай өдөр. Өдрийн барилдлага Үл зохилдох. Шүтэн барилдлага Төрөн түгэхүй. Өдрийн наран 8 цаг 14 минутад мандан, 17 цаг 37 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сан тавиулах, угаал үйлдэх, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар малтах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Өрнийн зурхай

Хонь (3/21-4/19)
Холимог өдөр. Хэрвээ та бусад хүмүүст уур цухлаа гаргавал таны ажлын өдөр гарз хохиролтой байна. Хүч чадал, хяналтаа хамрагчдынхаа дунд оруул. Гэвч танд тусламж хэрэгтэй бол багийн нэг гишүүн нууцаа илтгэн танд дэмжлэг үзүүлж магадгүй. Танд хаалт байгаа ч бусад хүмүүсийн хорлон сүйтгэх үйл ажиллагаанд хутгалдахгүй байсан нь дээр. Хэрвээ танд таагүй мэдрэмж төрж байгаа бол эртхэн гарч хурдан бүтэх ямар нэг юм хий. Зураг зурах, хөгжим сонсох нь таныг сэргээж гүнзгий сэтгэгдэл төрүүлж ажил амьдрал 2-ыг чинь ойр болгож чадна.

 

  Үхэр (4/20-5/20)

Найдах өдөр. Төрөлхийн бүтээлч байдлаараа олныг гайхшруулна. Мөн өөрийн ур чадвар болон туршлага дээр үндэслэн шинэ ажлыг амжилттай хийж гүйцэтгэх боломж олдоно. Ажлын орчин тойрондоо анхаарал тавьж тохижуулах нь хамтран ажиллагсдад тань дэм өгч ажиллах таатай орчинг бүрдүүлэх болно. Хайр дурлалд тань сайхан үе тохиож байна. Хосууд хамт байж цагийг хамтдаа өнгөрүүлэх хэрэгтэй.

 

Хамтатгах (5/21-6/21)

Хөгжилтэй өдөр. Өнөөдөр таныг нэлээд сонирхолтой үйл явдлууд хүлээж байна. Хайр дурлалыг ивээгч сугар гараг тааварлахын аргагүй тэнгэрийн ван гаригтай нэгдсэнээр таны хайр дурлалд маш хүчтэй нөлөө үзүүлнэ. Та өөрийн сонирхлоос тэс өөр хүнд татагдаж түүний араас хөл алдан гүйх болно. Таны ярих болон сэтгэн бодох чадвар дээд цэгтээ байна. Энэ сайхан боломжийг алдах хэрэггүй. Танд илгээж буй дохиог битгий алд. Гэхдээ өөрийнхөө үзэл бодлыг бусдад тулгахаас зайлсхий. Хэрвээ та өнөөдөр амарч байгаа бол хайртай хүнтэйгээ хамт дуртай ресторандаа хоол идэж, тоглолт үзэхийг зөвлөж байна.

 

 Мэлхий  (6/22-7/22)   

Азтай өдөр. Санаанд ороогүй зүйл их үр нөлөөтэй байдаг. Та өөрийгөө хянах их чадвартай байх бөгөөд сэтгэл санааны байдлаа удирдаж чадна. Та өөрийнхөө хөрөнгөндөө буулт хийх шаардлага гарсан ч бизнес төлөвлөгөө төлөвлөгөөний дагуу явах нь зөв. Та өөрийнхөө төлөө ажиллаж эхлэх нь гэр бүл, санхүүд ашиг тусаа өгнө. Сайн ба муу талыг анзаарч, мэргэжлийн хүнээс зөвлөгөө ав. Настай хүмүүс тэтгэвэрт гарахаар бэлдэнэ. Идэвхтэй байдлаас амралт уруу шилжих нь үргэлж хэцүү байдаг гэдгийг сана.

 

   Арслан (7/23-8/22)   

Таны найз танд өөрийгөө хөгжүүлэх боломж олгоно. Танд чөлөөт цаг байхгүй бол хийх ёстой зүйлээ л хий. Та хэрэгтэй зүйлдээ цаг гаргаж чадна. Ганц бие арслангыхан шинэ хайр дурлалтай учрана. Хэрэв та төлөвлөгөөгөө биелүүлж чадахгүй байгаа бол ажлаа дуусгахад анхаарлаа төвлөрүүлж, ажлын болон гэрийн орчноо цэвэрлэ. Санаанд оромгүй хүн залгаж таныг баярлуулах болно.


 

 

Охин (8/23-9/22)   

Чимээгүй өдөр. Ганцаараа байхыг илүүд үзнэ. Интернет кафе бусдаас өөрийгөө тусгаарлах хамгийн сайхан газар байж мэднэ. Таны бусдаас дээгүүр байдал болон хашир зан тань бусдыг өөртөө итгүүлэхэд туслана. Сонирхолтой ном энэ оройн сайхан амралт байх болно. Өнөөдөр танд хайр дурлал, инээд хөөрийг гээд баяртай зүйлс тохиож магадгүй.

 

 

 Жинлүүр (9/23-10/22)   

Эрч хүчтэй өдөр. Найз нартайгаа уулзан өдрийг тэдэнтэй хамт өнгөрөөх тааламжтай байх бөгөөд энэ эерэг хандлагыг бүү алдаарай. Гадуур дэлгүүрээр явахдаа зээлийн карт зэргээ үлдээгээд яваарай. Хэрвээ таны зочломтгой зан хөдөлсөн бол найз нөхдийгөө урин хоолонд ороорой. Ганцаараа амьдрахаар шийдсэн болон шөнө оройн цагаар явах ажилтай болсон жинлүүрийн ордныхон бие хамгаалах урлагын курст суралцаарай. Та өөрийгөө хамгаалах хэдэн хөдөлгөөнүүдийг сурах болно. Бас түүгээр зогсохгүй сайхан фитнесс болох болно.



Хилэнц (10/23-11/21)   

Таны ажиллах орчинд анхаарал тусна. Хэрэгцээгүй зүйлсээ ялгаж салга. Өөрийнхөө хэрэгтэй байгаа зүйлсийг нэмсэнээр та хаашаа явах гэж байгаагаа олж мэдэх болно. Хэдийгээр энэ үйл явц хэцүү боловч та чадна. Хилэнцийн ордныхны амбиц нь жолоодлого болно. Тиймээс хэрвээ та зөв чиглэлд хөдлөхгүй бол уур уцаар бухимдал төрөх болно. Сэтгэл хөдлөлийн ханамжит байдлыг цаг хугацаа эрч хүчээр эргүүлэн олж авна гэдэг бахархууштай зүйл юм.



 Нум (11/22-12/21)   

Холимог өдөр. Яг одоо хүсч буй бүх зүйлээ худалдан авах боломжгүй гэдгээ хүлээн зөвшөөр. Өнгөрсөн үөийн дурсамжууд чинь түүх бичихийг хүсдэг зохиолчдод хэрэг болох болно. Өрдөө гэр бүл болон найз нөхөддөө зориулан мэргэжилийн бус хүн намтар бичихийг сонирхож магад. Тоглоом наргиан хийхдээ болгоомжтой бай. Учир нь танд даргатайгаа асуудал үүсгэх хэрэг байхгүй.


 

 

Матар (12/22-1/19)   

Сар хилэнцийн ордонд шилжиж байгаа тул өөрийн хувийн зүйлд анхаарлаа төвлөрүүлэхийг зөвлөж байна. Та нэлээд асуудалтай тулгарна. Тэднийг шийдэх гэж оролдохын оронд цаг нь иртэл хойшлуул. Айсны хэрэггүй, тэд байж л байна. Оюутан сурагчид амрах хэрэгтэй. Оюун ухаан яг л биетэй адил сайн байна. Бусадтай харилцан ярилцахдаа болгоомжтой бай. Нууцыг задруулж болохгүй.

 

 


  Хумх (1/20-2/18)   

Зугаатай өдөр. Хүүхдүүдтэй бол тэдэнд илүү анхаарлаа хандуул. Өөрөө амарч, чөлөөтэй байж чадах, бүтээлч зүйлийг төлөвлө. Театрт концерт үзэх, соёлын арга хэмжээ, үзэсгэлэнд оролцох нь тохиромжтой. Адал явдал хайдаг хумхыханд юу ч хийхгүй зүгээр байх нь залхуутай байж магадгүй. Тойрон аялал хийх санаа таны толгойд орж магадгүй, тэгвэл одоо аялалаа эхэл. Хосуудын хооронд гарсан маргаан түр зуурынх байх тул шийдэмгий үйлдэл хийх хэрэггүй.

 



  Загас (2/19-3/20)

Эерэг өдөр. Ойр дотнын хүмүүстэйгээ шүүмжлэлтэй нөхцөл байдал, асуудлуудыг нухацтай авч хэлэлцэх гайхалтай боломж танд ирнэ. Хэрвээ үнэнч, нээлттэй байж чадвал холбоо тань хүчирхэгжиж, хамтын зорилгыг амжилттай үр дүнд хүрэхийн төлөө зам тавьж эхлэө. Адилхан ажил нэгтэй хүмүүс рүүгээ та нэт ашиглан сайхан хариу өг. Хувийн эсвэл гаднах нөлөөндөө тээнэгэлзэх хэрэггүй. Багийнхаа зүрхэнд өөр бодлыг битгий авчир. Төрөл бүрийн үзэл бодол танд амьдралаа өргөнөөр харах боломжийг өгнө.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш