Хятадын онлайн худалдааны аварга компани болох Alibaba Ганц Биечүүдийн Өдрөөр $9.3 тэрбумын борлуулалт хийсэн гэдгээ мэдэгдлээ. Мягмар гарагийн орой тус компанийн борлуулалт 57.1 тэрбум юаньд хүрч, 278 сая захиалгыг эздэд нь илгээсэн байна. Харин өнгөрсөн онд Alibaba $5.75 тэрбумын борлуулалт хийж байсан аж. Ганц Бие Хүмүүсийн Өдрөөр онлайн жижиглэн худалдааны дүн хамгийн өндөр байдаг бөгөөд АНУ-д тохиодог Кибер Даваа Гараг-т мөн л онлайн худалдаа ихээхэн эрчимждэг юм.
Alibaba 2009 онд борлуулалтаа өсгөх зорилгоор Хятадад 11-р сарын 11-нд Ганц Биечүүдийн өдрийг тэмдэглэх санаачлагыг гаргаж байсан гэдэг ч 1993 онд Нанжины Их Сургуулийн оюутнууд тус өдрийг Валентины Өдөртэй эсрэгцүүлж, ганц бие хүмүүс өөртөө эд зүйл худалдан авах өдөр болгон тэмдэглэх санаа гаргаж байсан талаар BBC мэдээлж байна.
Түүнээс хойш 11-р сарын 11 нь Хятадын хурдацтай өргөжиж буй онлайн зах зээлийн хувьд томоохон түлхэц өгдөг өдөр байсаар иржээ. AT Kearney байгууллагын тооцоолсноор энэ зах зээл ирэх хэдэн жилийн хугацаанд жилд 25%-иар өсөх төлөвтэй байна.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/