Өнөөдөр аргын тооллын 2014 оны арваннэгдүгээр сарын 13. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн Намрын адаг хөх нохой сарын шинийн 22. Бархасвадь гараг. Найралт эх одтой, 7 улаан мэнгэтэй шар хулгана өдөр. Өдрийн барилдлага Хүчин төгсөх. Шүтэн барилдлага Нэр-өнгө. Өдрийн наран 8 цаг 16 минутад мандан, 17 цаг 36 минутад жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, бүтээл, туурвил эхлэхэд сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олдно хэмээжээ.
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19)
Гүн ухаантан, хэл судлаачид шинэ санаагаар онгод орж , ой санамж нь хин сэргэж , тархи идэвхтэй ажиллана. Зочин гийчид таны зовлон гэдэгтээ итгэлтэй байна. Харин зарим хониныхны хувьд өвдөх хэдий ч хурдан хугацаанд эдгэрч баяр баясгалан мэдэрнэ. Хэрвээ таны хайрт чинь эмнэлэгт байгаа бол боломжтой бүхнээ хий. Өвчтэй хүнд юу юунаас илүү сэтгэлийн дэм хэрэгтэй байдаг гэдгийг үхрийнхэн хүнээр хэлүүлэлтгүй мэдэж байгаа.
Үхэр (4/20-5/20)
Гэгээлэг өдөр. Энэ өдөр цаг урагшлах тусам хэмнэл хурдсах болно. Үйл хөдлөл ихтэй байх болно. Шинэ зүйлсийг амьдралдаа оруулж ирэх эрч хүч нэмэгдэнэ. Өнөөдөр шинэ ажил эхлэхэд сайн. Таны шийдэмгий зоримог байдал тань амжилтанд хүргэнэ. Ганц бие болон хайр дурлалтайгаа учирсан бүх үхэрийн ордныхонд сайхан үе тохиож байна. Аялал зугаалгаар явах нь хайр дурлалын романтик амралт байх болно.
Хамтатгах (5/21-6/21)
Сайхан өдөр. Хэдийгээр өнөөдөр гунигтай уур амьсгалтай байх хэдий ч ихэнх ихэрийхэн энэ зөөлхөн уйтгартай энергийг мэдрэхгүй. Нар таны ордонд байснаар таны өөртөө итгэх байдал улам дээшилж, ихэнх тань энэ жилийн хамгийн сайхан цаг гэдгийг мэдрэх болно. Хувийн амьдрал тань өмнөхөөсөө илүү завгүй байж, хэрэв ойр хавьд тань таны залуу, жоохон хүүхдүүд байдаг бол сэтгэл зовоосон хэд хэдэн хэрэг гарах болно. Нарнаас танд бие бялдрын нэмэлт энергийн тусламж ирэх ба энэ нь танд гарч ирж буй хүнд нөхцөл байдал, асуудлуудын учрыг олуулахад туслах болно.
Мэлхий (6/22-7/22)
Тааламжтай өдөр. Хэт идэвхтэй байдал төрөл бүрийн санаа бодлыг төрүүлнэ. Энэ өдөр хайртай хүн, хүүхэд, хүмүүстэйгээ харьцахад таатай. Мөн бүх төлөвлөгөө тань аялал, хүүхэд, арга хэмжээ зэрэг сэдвүүдийг хамарна. Бүтээлч санаагаа хэрэгжүүл. Та мөрөөдөж, ургуулан боддог зүйлсээ үнэн болгож болдог гэдгийг сана. Бүхий л үзэл санаанд нээлттэй ханд. Та өөр орны хүмүүстэй ажиллаж магадгүй.
Арслан (7/23-8/22)
Таны эрч хүч өөртөө итгэлтэй байдал чинь нэмэгдэж, та амьдралын учир шалтгааныг ойлгож, амтыг нь мэдрэх болно. Танд аз тохиох боловч түүнийг тойрох муу төлөвлөгөө саад болно. Найзууддаа зааж зөвлөхдөө хянамгай бай. Таны зөвлөгөө тэдэнд лекц мэт санагдаж магадгүй. Өөртөө сайн анхаарал халамж тавихгүй бол өвдөж магадгүй.
Охин (8/23-9/22)
Өөрчлөлт хийх өдөр. Өөрийнхөөрөө гэртээ засвар хийж, зарим зүйлийг янзлах нь цагаа олно. Хэтэрхий их ажилтай болвол гадагш түр гаран салхинд алхаарай. Шинэ байр худалдан авах, зарах, байр түрээслэх, гэрээ байгуулах эсвэл өөрийн амьдарч байгаа орчиндоо ямар нэгэн зүйл худалдан авах байдлын дохиог од эрхэс танд энэ өдөр өгч байна. Танаас бүтээлч эрч хүч урссаар байх бөгөөд чухал ажил төрөл, хайр дурлалын асуудлаа дуусгахад хүртэл туслана.
Жинлүүр (9/23-10/22)
Азтай өдөр. Оддын нөлөөлөл танд сайнаар ирэх учраас өнөөдөр өчигдрөөс арай дээр байх болно. Ажилтай холбоотой аялал нь олон боломжийг өгнө. Хэдийгээр та нэг их хол газар аялахгүй боловч энэ аялал таны өдөр тутмын үйл ажиллагаанд сэтгэл хөдөлгөсөн зүйлүүдийг нэмэрлэх болно. Таны төсөөлөл эв дүй тань бусдыг гайхшруулах болно. Төсөл бичиж байгаа жинлүүрийн ордныхон ажлаа түргэсгэх хэрэгтэй. Суралцах талаар зохицуулах зүйлүүд одоо амар болж байна.
Хилэнц (10/23-11/21)
Аз таны гарт байна. Зарим хилэнцийнхэнд гэнэт хайр дурлалын өөрчлөлтүүд гарна. Санхүүгийн гарц олж авахад үнэхээр сайн. Ингэснээр та ирээдүйнхээ санхүүгийн суурийг бат бэх болгож байгаа хэрэг юм.Хэрвээ чи зайлшгүй шаардлагатай өөрчлөлтүүдийг нэгэнт л хийсэн бол үүний төлөө эрч хүч, урам зоригоо шавхах хэрэгтэй. Танд идэвх зүтгэлтэй байдал нэмэгдэж, гэр орныхоо эргэн тойронд янз бүрийн зүйлс хийж эхлэнэ. Ажилд орох өргөдлийг тань хүлээн авч та нарын заримд нь шинэ ажил санал болгоно.
Нум (11/22-12/21)
Таатай өдөр. Эмэгтэй хүмүүсийн нөхөрлөл үр ашигтай, бүтээлч байх болно. Ганц биө нумынхан зөвхөн өөрт нь зориулагдсан хэн нэгэнтэй уулзах сонирхолтой хүлээн авалтын урилга хүлээн авна. Интөрнөт харилцаа ч мөн сайжрах бөгөөд маш их хөгжилтэй байхгүй ч бага зэрэг дурлалын романсыг бэлэглэх болно. Хүүхдүүдийнхээ хүнд байдалд нь тусалж байгаа эцэг эхчүүд тэдэнд бүтээлч хобби болон хүч сорьсон спортоор хичээллэхэд анхаарлыг нь хандуулах нь асуудлыг шийдэхэд туслах болно.
Матар (12/22-1/19)
Таагүй өдөр. Бүлгийн үйл ажиллагаа нь стресс авчрах болно. Харилцан тохиролцох, буулт хийх шаардлага гарна. Шийдвэр гаргахаа түр хойшлуул. Таны автобус, онгоц, машин цагтаа хөдлөөгүйн улмаас чухал уулзалтнаас хоцорч магадгүй. Гэхдээ, та өөрийнхөө төлөө болон бусдын төлөө хийх зүйлдээ тэнцвэртэй ханд. Хэн нэгэнтэй уулзмааргүй байгаа бол зүгээр л ганцаараа бай.
Хумх (1/20-2/18)
Будлиу өдөр. Далай ван гараг нь таны гэр бүлийг илтгэдэг загасны ордонд шилжиж байгаа бөгөөд таны дотоод сэтгэлд онцгой өөрчлөлт авчирч байна. Та өөрийн чадвараар сэтгэл татам, нууцлаг нэгэн болж чадна. Та гэр орноо ямар байх талаар хэт идеалист болно. Эцэг, эхийн бие тааруу болж эмнэлэгт хэвтэж магадгүй. Та тэдний хүслийг хүндэтгэж, сайн анхаарал халамж тавьснаар туслаж чадна.
Загас (2/19-3/20)