Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албаны Тохижилт хог хаягдлын удирдлагын хэлтсээс “Хоггүй хороо, хоггүй гудамж” болзолт уралдааныг зохион багуулсан. Тус уралдаанд шалгарсан 11 талбайн үйлчлэгч, 3 жолооч, 2 хог тээврийн машины ачигч, 1 цэцэрлэгжүүлэгч гээд нийт 17 ажилтнуудыг Хонконг Сингапур руу аялах эрхийн бичгээр шагналаа. Шилдэг ажилтнууд 11 дүгээр сарын 27-ноос 12 дугаар сарын 02-ныг хүртэл 5 шөнө 6 өдрийн аялал Хонконг Сингапур руу туршлага судлах, танилцах аялалд явна гэж Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албанаас мэдээллээ.