logo
Нийслэлийн өмчид 103 сая төгрөгийн үнэ бүхий 4 тээврийн хэрэгслийг бүртгэж авна

Нийслэлийн өмчид 103 сая төгрөгийн үнэ бүхий 4 тээврийн хэрэгслийг бүртгэж авна

2014/11/14
Нийслэлийн Засаг Дарга “Тээврийн хэрэгсэл бүртгэн авах тухай” А/952 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Нэгдсэн үндэстний байгууллагын “Хүүхдийн сан”, Монголын Мянганы сорилтын сан, “Beforward” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хандивласан нийт 103сая 639 мянган төгрөгийн үнэ бүхий 4 тээврийн хэрэгслийг  нийслэлийн өмчид бүртгэн авахаар боллоо. Уг тээврийн хэрэгслийг Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд хөгжлийн төв, Налайх дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвд хандивлах юм.
 
Нийслэлийн өмчид бүртгэж байгаа тээврийн хэрэгслийг данс бүртгэлдээ бүртгэн авч, ашиглалт, хамгаалалтыг хариуцан ажиллахыг эзэмшигч байгууллагын дарга, захирал нарт даалгаж,  захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш