logo
Чингэлтэй дүүргийн 61 дүгээр дунд сургуулийн барилгыг актлахаар боллоо

Чингэлтэй дүүргийн 61 дүгээр дунд сургуулийн барилгыг актлахаар боллоо

2014/11/14
Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Хөрөнгө бүртгэлээс хасах тухай” А/950 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Нийслэлийн  Мэргэжлийн хяналтын  газрын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн  61 дүгээр сургуулийн балансад бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд байрлах дунд сургуулийн нийт  69 сая 515 мянган  төгрөгийн   үнэ бүхий барилга байгууламж, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах юм. Данс бүртгэлээс хасагдаж байгаа хөрөнгийг батлагдсан төсөвтөө багтаан буулгахыг Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургуульд, хоёрдогч түүхий эдийн зориулалтаар үнэлэн худалдаж, худалдсанаас орох орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлэх, газрын эзэмшил болон ашиглалтад хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаад үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш