logo
Урт цагааны урдуурх авто замыг маргаашнаас хаана

Урт цагааны урдуурх авто замыг маргаашнаас хаана

2014/11/14
Чингэлтэй дүүрэг, Төмөрчний гудамжийг Баруун Сэлбийн гудамжтай холбох зам буюу Урт цагааны урдуур 0.24 км байгалийн чулуун хучилттай зам барих ажлыг гүйцэтгэхтэй холбогдуулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2014.11.15-наас эхлэн 2014.12.20-ны өдөр хүртэлх хугацаанд бүрэн хязгаарлаж, зам барилгын ажлыг гүйцэтгэхээр төлөвлөж байна. Чулуун зам барих ажил нь цаг агаарын нөхцөл байдлаас хамаардаггүй. Иймд дээрх хугацаанд Урт цагааны урдуур нэвт зорчих боломжгүй болохыг Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.

Жич: Байгалийн чулуугаар энэ онд 9 байршилд нийт 1.83 км зам барьж ашиглалтад оруулаад байгаа юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш