Өнөөдөр аргын тооллын 2014 оны арваннэгдүгээр сарын 15. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн Намрын адаг хөх нохой сарын шинийн 23. Санчир гараг. Их морь одтой, 5 шар мэнгэтэй цагаан бар өдөр. Өдрийн барилдлага Түлэх. Шүтэн барилдлага Төрөн түгэхүй. Өдрийн наран8 цаг 19 минутад мандан, 17 цаг 33 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сүм дуганыг сэргээх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Гөлөг тэжээх, золиг гаргах, бөө, удганы үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олдно хэмээжээ.
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19)
Тааламжтай өдөр. Үүр цайхын өмнө нар арслангийн ордруу хөдөлнө. Энэ нь холбоо харилцааны 7 дох гарагийг гэрэлтүүлж, байна. Бизнөсийн аз туршсан наймаа их ашиг олно. Хувийн амьдрал илүү өргөжнө. Дотуур байрны сурагчтай мэдлэг солилцож болох юм. Жишээ нь: гадаадын оюутан танд хэл заахыг зөвшөөрвөл та хариуд нь түүнд тусална гэсэн үг. Сэргээн босголт таны орлогыг салхи мэт үлээж болзошгүй. Тиймээс та ашиггүй ажлаасаа татгалзан мужааны эсвэл ус түгээгүүрийн ажилд суралцаж болох юм.
Үхэр (4/20-5/20)
Хөгжүүлэх өдөр. Өнөөдөр таны хувьд зорилгодоо хүрэх сайхан боломж бүрдэж байна. Мөн найз нөхдийн хүрээгээ тэлэх таатай нөхцөл бүрдэж байна. Дотны хүнд тань таны тусламж хэрэг болох бөгөөд та чадах чинээгээрээ туслах хэрэгтэй. Таньд бусадтай хамтран ажиллах хүсэл тэмүүлэл байгаа цагт таны ажил үйлс сайхан бүтэх болно.
Хамтатгах (5/21-6/21)
Саадтай өдөр. Өнөөдөр өглөөнөөс эхлээд орой хүртэл маш их саад тотгор тохиолдох болно. Гэр бүлийн харилцаа болон ажил төрөлд урьдчилан тааварлаагүй олон асуудал гарах бөгөөд энэ бүхэн таны хяналтаас гарах болно. Тиймээс энэ бүгдийг шийдэх гэж өөрийгөө зовоолгүйгээр зүгээр л зөнд нь орхихыг зөвлөж байна. Таны эргэн тойрон дох хүмүүс танд тасралтгүй гомдоллож, таныг дарамтанд оруулах болно. Өнөөдөр хоосон амлалтаар дүүрэн өдөр байх болно.
Мэлхий (6/22-7/22)
Эрч хүчтэй өдөр. Өглөө эртлэн бүхнийг эхэл, нийгмийн амьдрал, үйл ажиллагаа таны ертөнцийг жаргалтай болгоно. Энэ өдрийн энергийг бүтээлч хөдөлмөрч хайрттайгаа хөгжиж зугаацахад зарцуулах нь тохиромжтой. Гэрлэсэн мэлхийн ордныхон өөрийн дотны хүнээ өөртэй нь санал нэгдэхгүй байгаа үед эсрэгээр хандах шаардлагатай. Аливаа гомдол, хэрүүл энэ өдөр үүсч мэднэ. Тиймээс хүлээцтэй ханд.
Арслан (7/23-8/22)
Сайн найзууд болон итгэлтэй хүмүүс чинь таныг баярлуулах болно. Танд ямар ч чиглэлгүй мэт мэдрэмж төрж магадгүй. Хэлэлцээрийн асуудлыг сонгосноор танд сонирхолтой санаа төрөх болно. Та өөрийн чадвараа хөгжүүлэх хэрэгтэй бөгөөд танд багшлах боломж олдож магадгүй. Хэрэв та аль хэдийн багш болсон бол сонирхсон улсдаа аялах болон ажиллах боломж олдоно.
Охин (8/23-9/22)
Тайван амарч өнгөрөөх өдөр. Юунд ч санаа зоволгүй зөвхөн өөрийгөө амар байлга. Гэртээ хоёр хүний ширээ засан оройн хоол бэлдэх нь хайр дурлалыг улам хүчтэй болгоно. Өнөө оройны санаатай зохиосон арга хэмжээ хүн бүхнийг баярлуулна. Өөрийгөө амжилттай байлгахын тулд өдөр бүр өөрийгөө зоригжуул.
Жинлүүр (9/23-10/22)
Тайван өдөр. Өнөөдөр ус намуухан урсаж байгаа учраас та зүрх сэтгэлийнхээ юу хүсэж байгааг хийхэд болно. Тааламж авчрах зүйлсийг сонго. Өнөөдрийн энэ гайхалтай амралтыг өөртөө амар амгалан, баяр хөөр авчрах тэр зүйлд л зориул. Ихэнх жинлүүрийнхэн өөртөө сүүлийн үед тохиолдоод байгаа тэр хаалт саад болон түүнийг хурдан арилгах нь орлогоо дахин өсгөхөд туслах болно. Гэр бүл ойр дотныхоныгоо хайрлах тэр эрч хүч ундарна.
Хилэнц (10/23-11/21)
Таатай өдөр. Амьдарлын хэмнэл дээшлэх боловч оролдлого удаашрах бөгөөд та яг одоо л амьдралаас юу хүсээд байгаагаа нухацтай бодож үзэх хэрэгтэй. Сайтар эргэцүүлэн бодож бясалгасны хүчинд та эерэг өөрчлөлтийг өгөх газрыг хайж олох болно. Хэн нэгэнд дэмжиж туслах, энгийн сайн зүйлийн төлөө ажиллах нь сэтгэлийн таашаалыг бэлэглэх болно. Гэвч таны эцсийн зорилго бол хүнд тус болохоос садаа болох биш юм. Заримдаа хэрэгцээ шаардлага гарч байгаа хүмүүст хөл дээрээ босох боломж олгогддог.
Нум (11/22-12/21)
Хөгжилдөх өдөр. Өнөөдрийн дүр зургийг харах таны чадвар өөрийн тань санаанд хохирол учруулах ямар нэг сэтгэл хөдлөлгүйгээр аливаа үзэл бодлыг хүлээн зөвшөөрөх боломжтой байна. Бусад санааг хүлээн зөвшөөрөх нь таны санааг баяжуулах болно. Нар таны өөрийн орд болох нумын орд руу очиж байгаа ба таны хайрын гэрлээр бүтээлч чанар болон өөрийгөө илэрхийлэх чадварлуу ээж байна. Гэр бүл, спорт, аливаа нийгмийн үйл ажиллагаа зэргийг зохицуулахдаа ямар нэгэн эмх замбараагүй байдал гаргахгүйн тулд бүгдийг хамтад нь хөгжилтэй байлгахыг бод.
Матар (12/22-1/19)
Холимог өдөр. Хязгаарлал, эрх мэдлийн төлөө тэмцэл бий болно. Уян хатан байх хэрэгтэй. Мөн уучлал байх хэрэгтэй. Гомдож дургүйцэх нь зөвхөн өвчин авчирч, эрүүл мэндийг муутгах болно, Өөрийн тогтсон хэв маягаа дага. Эргэн тойрондох зүйлсээ анхаарч, хэрэгтэй үед эелдэг бай. Эрх мэдлийн төлөө тэмцэлдэхээс зайлсхий. Хайр дурлалдаа цаг гарга.
Хумх (1/20-2/18)
Та арай дээр боломжийг алдаж магадгүй. Санхүүгийн боломжгүйгээс болж гадуур гарч зугаацаж чадахгүй болно. Та 100 хувь сэтгэл хангалуун байж чадахгүй байж магадгүй,ирэх долоо хоногийн хөтөлбөрөө зохиоход анхаарлаа төвлөрүүлбэл илүү бүтээлч байх болно. Гэнэтийн зочид ирж магадгүй тул их хэмжээний зууш бэлтгэх боломжтой бай.
Загас (2/19-3/20)