Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас хүчирхийллийн учир шалтгаан, хор хохирол, үр дагаврыг нийгэмд таниулах мөн урьдчилан сэргийлэх зан үйлийг бий болгоход оюутан залуучуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор нийгмийн ажилтан бэлтгэдэг их дээд сургуулиудын 500 сайн дурын идэвхитэн оюутан залуучуудыг хамруулан “ХАЙРЫН ГАР” сайн дурын цугларалтыг зохион байгууллаа. Аяны хүрээнд Нийслэлийн иргэний танхимд “Хайрын гар” сайн дурын цугларалт хийж, Чингисийн талбайд аяны логог сурталчлах, хүүхдийн хүмүүжлийн эерэг аргыг сурталчилсан материал тараах зэрэг үйл ажиллагаа боллоо гэж Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.