logo
Ц.Алдармаагийн шүүх хурал өнөөдөр болно

Ц.Алдармаагийн шүүх хурал өнөөдөр болно

2014/11/20
“Шинэ үе” продакшны жүжигчин Д.Оюунтуул, Ц.Алдармаа нарт холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн аравдугаар сард Эрүүгийн хэргийн II шүүхэд болж, анхан шатны шүүхээс Ц.Алдармаад 7.1 жилийн хорих ялыг эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Мөн Д.Оюунтуулыг буруутай гэж үзэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг долоо дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 1.3 сая төгрөгөөр торгох ял оноосон юм. Харин Ц.Алдармаа болон түүний өмгөөлөгчид үл зөвшөөрөн, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Тэгвэл давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр  Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд товлогджээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш