Сүхбаатар дүүргийн 2015 оны хөрөнгө оруулалтаар хийгдэх төсөл арга хэмжээнд тусгах “Иргэн таны санал” санал асуулгыг энэ сарын 21-ний өдрөөс 23 –ны өдрүүдэд хороо тус бүрт зохион байгуулж байна.
Өнгөрсөн онд бид мөн “Иргэдийн оролцоотой төсөв-2014” санал асуулгыг зохион байгуулахад дүүргийн арван иргэний ес нь амьдарч буй газраа юу хийхийг өөрсдөө шийдэж байсан билээ. Энэ удаагийн санал асуулгад ч иргэн та идэвхитэй оролцоно уу...