logo
Нийслэлийн Дотоод аудитын албаны орон тоог шинэчиллээ

Нийслэлийн Дотоод аудитын албаны орон тоог шинэчиллээ

2014/11/21
Нийслэлийн Засаг дарга “Нийслэлийн Дотоод аудитын албаны орон тоог шинэчлэн батлах тухай” А/975 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын санхүүгийн хяналт, шалгалтын чиг үүргийг Сангийн яаманд шилжүүлсэнтэй холбогдуулан нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын санхүүгийн хяналт, шалгалтын чиг үүрэг бүхий 4 албан хаагчийн орон тоог Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Дотоод аудитын албанд шилжүүлэхээр боллоо. Шинэчилсэн орон тоог 11 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг  Дотоод аудитын албад, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуунд үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш