logo
Итгэмжлэгдсэн төлөөлөгчдийг томиллоо

Итгэмжлэгдсэн төлөөлөгчдийг томиллоо

2014/11/21
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай” А/970 дугаар захирамж гаргаж Нийслэлийн Өмчөөс хувьчлагдах эд хөрөнгийг хариуцсан ажиллах итгэмжлэгдсэн төлөөлөгчдийг томиллоо. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, “Нийслэлийн өмчийг хувьчлах журам”-ыг мөрдлөг болгон хэрэгжүүлж ажиллахыг итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт үүрэг болгож, захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмч хувьчлах комиссын нарийн бичгийн даргад даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
 
 
ХУВЬЧЛАГДАХ ХУУЛИЙН ЭТГЭЭД, ЭД ХӨРӨНГИЙГ ХАРИУЦАН
АЖИЛЛАХ ИТГЭМЖЛЭГДСЭН ТӨЛӨӨЛӨГЧИД
 
 
д/д Байршил Хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн нэр Итгэмжлэгдсэн төлөөлөгч
1 Сүхбаатар дүүрэг,
 5-р хороо
“Улаанбаатар хотын даатгал” ХХК-ийн нийслэлийн мэдлийн 2 хувь Б.Эрдэнэмөнх
2 Сонгинохайрхан дүүрэг Хуучнаар Эрүүл мэндийн хяналтын албаны байрны өргөтгөл Ч.Мөнхбаяр
3 Сонгинохайрхан дүүрэг 20-р хороо “Сорогзон” ХХК-ийн түрээсээр эзэмшиж байгаа хэсэг Ч.Мөнхбаяр
4 Сонгинохайрхан дүүрэг 20-р хороо “Батнам” ХХК-ийн түрээсээр эзэмшиж байгаа хэсэг Ч.Мөнхбаяр
5 Сонгинохайрхан дүүрэг 20-р хороо “Чулуут рашаан” ХХК-ийн түрээсээр эзэмшиж байгаа хэсэг Ч.Мөнхбаяр
 МЕНЕЖМЕНТИЙН БОЛОН УДИРДЛАГЫН ГЭРЭЭГЭЭР АЖИЛЛАЖ БАЙГАА
БАЙГУУЛЛАГУУДЫГ  ХАРИУЦАН ӨМЧИЙН ТӨЛӨӨЛӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ  ИТГЭМЖЛЭГДСЭН ТӨЛӨӨЛӨГЧ
 
д/д Байршил Хуулийн этгээдийн нэр Итгэмжлэгдсэн төлөөлөгч
1 Сонгинохайрхан дүүрэг Уламжлалт анагаах ухаан элэг судлалын клиник төв Б.Эрдэнэмөнх
2 Сүхбаатар дүүрэг Нэгдсэн эмнэлэг Б.Эрдэнэмөнх
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш