Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, Schwarzkope professional Монгол дахь албан ёсны дистрибьютер Дождь ХХК хамтран нийслэлийн 9 дүүргийн мэргэжлийн 60-80 үсчинд “Мэргэжлийн бүтээгдэхүүний хэрэглээ үс арчилгааны сургалт зохион байгууллаа. Сургалтаар үс арчилгааны онцлог бүтээгдэхүүн, үс будах шинэ техник, мэргэжлийн стайлинг буюу хэлбэржүүлэлт хийх аргуудыг зааж сургасан. Онол техник хосолсон сургалтаар моделуудын үсийг засаж, будаж, хэлбэржүүлэлт хийн харуулсан нь сургалтанд оролцогсодын талархлыг хүлээсэн. Schwarzkopf professional брэндийн Монгол дахь трейнэр багш Д.Пүрэвсүрэн сургалтыг удирдан явуулсан.
Тэрбээр “Үсийг зориулалтын багсаар хуурай байхад нь будах ёстой. Зарим тохиолдолд үйлчлүүлэгчид үсээ зориулалтын бус багсаар өөрсдөө будаж үлдсэн хэсгийг нь үсэндээ дахин түрхэж гэмтээдэг. Үсээ будаад удаан хугацаанд хүлээх дургүй эрчүүдэд зориулсан 5 минутын дотор угаах Schwarzkopf будаг гарсан байгаа. Үсний үндсэн өнгө, будаад ямар өнгө гаргахыг заасан. Мөн Ази хүмүүсийн үс улаан туяатай байдаг. Тиймээс үс будахдаа энэ туяаг дарахад анхаарах хэрэгтэй гэх мэт олон зөвлөгөөг өгч, үс арчилгааны техникийг нэгбүрчлэн зааж сургасан юм. Мөн үсчидэд үс арчилгааны талаар эндээс сурсан бүхнээ үйлчлүүлэгчдэдээ зааж монголынхоо иргэдийг өнгөлөг эрүүл үстэй байхад туслаарай хэмээн захисан” юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн алжлын албанаас мэдээллээ.