logo
Өнөөдрийн зурхай /2014.11.22/

Өнөөдрийн зурхай /2014.11.22/

2014/11/22

Өнөөдөр аргын тооллын 2014 оны арваннэгдүгээр сарын 22. Бямба гараг. Билгийн тооллын XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн Намрын адаг хөх нохой сарын шинийн 30. Санчир гараг. Онгоц одтой, 7 улаан мэнгэтэй улаагчин тахиа өдөр. Өдрийн барилдлага Шид. Шүтэн барилдлага Хүрэлцэхүй. Өдрийн наран 8 цаг 28 минутад мандан, 17 цаг 24 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, худалдаа арилжаа хийх, шинэ ажил эхлэх, зэрэг дэвших, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, нарийн зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Бага цасан буух улирал 19 цаг 03 минутад эхлэнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Өрнийн зурхай

Хонь (3/21-4/19)
Сэтгэл санаа хямарна. Ирээдүйд болох зүйлийг төсөөлөх нь бодит зүйлийг ойлгохоос хавьгүй хэцүү. Та маргаашийг хүртэл юу ч хийж чадахгүй тул аливаа асуудалд санаагаа зовох хэрэггүй. Та маргааш юу өөрчлөгдөхийг мэдэхгүй. Та хичнээн сайн амарна, төдий чинээ сайн ажиллана. Амьдралаасаа таашаал авна. Дуртай хүнсээ хэрэглэн, дуртай зүйлдээ санаа тавь. Санхүүдээ санаа зовох нь мөнгөө хадгалахад хүргэнэ. Гэвч энэ нь та хөгжилдөн зугаацаж чадахгүй байна гэсэн үг биш юм. Та хүүхэд, хөршүүдтэйгээ ч хамт тоглож болох юм.

 

 

  Үхэр (4/20-5/20)

Үйл явдлаар дүүрэн өдөр. Хэсэг хугацааны туршид хязгаарлагдсан байсан харилцаа холбооны шугамууд нээгдэх болно. Хэлэх гэснээ хэлэхэд цагаа зөв сонгох нь чухал ба үл ойлголцолд хүрэхгүйн тулд хэлэх үгээ сонгохдоо бодолтой байх хэрэгтэй. Бизнес юм уу ажил мэргэжилтэй холбоотой, таны санхүүгийн боломжыг дээшлүүлэх аз завшаан, гэнэтийн орлого орж ирч болзошгүй.


 

Хамтатгах (5/21-6/21)

Таагүй өдөр. Хувь заяа урьдын адил таныг сорино. Амьдралын эрч хүч бага байх нь таны ажиллах чадварт нөлөөлж, уур уцаарыг тань хүргэнэ. Шүүмжлэл таагүй уур амьсгалыг туйлд нь хүргэнэ. Гэвч таны ажил хэрэгч чанар, цайлган сэтгэл бүхнийг хэвийн болгоно. Эсрэг хүйсийн хүнтэй харьцахад амжилт олохгүй.

 

 

 Мэлхий  (6/22-7/22)   

Өөрчлөгдөх өдөр. Танд эерэг үр дүн авчрах өөрчлөлт байх болно. Шинэ хүмүүсийн авчрах сэргэг өөрчлөлт байх болно. Шинэ хүмүүсийн авчрах сэгэг энерги, сэргээлт танд ашигтай байх болно. Таны нэмэх амтат балтай романтик шөнө баяр баясгаланг авчирна. Сар таны орон гэр, гэр бүлийн нарны бүс жинлүүрийн ордод байрлаж байгаа тул хамаатнууд чинь байр, орон сууцаа хуваахад зохицуулагчаар томилогдоно.



 

   Арслан (7/23-8/22)   

Төвөгтэй өдөр. Санхүүгийн байдал болон найз нөхдийн харилцаа таны хяналтаас аль хэдийн гарсан мэт санагдана. Гэхдээ та хүн өгснийхөө хэрээр авдаг гэдгийг мэдэж байгаа. Та үүнийг өөрөө нотолж харуулах болно. Хүн бүрийн аз нь гийж байна. Тусламж хэрэгтэй байгаа хүмүүст болоод цэвэр ариун хайрыг хүсэгчид хүссэн зүйлээ авах болно. Энэ нь сугалаанд хожих ч юм уу гэнэт гайхамшиг тохиох зэргээр илрэхгүй байх.


 

 

Охин (8/23-9/22)   

Завгүй өдөр. Та өөртөө зав чөлөө гарга. Магадгүй сүүлийн өдрүүдэд хэмжээнээсээ их ажилласан байх. Өглөөгүүр сайхан нойрсч, хувийн ажлаа ч амжуул. Найз нөхөдтэйгөө холбогдож болох юм. Эрүүл мэндийн асуудал чухалд тавигдана. Таны оюуны чадавх өндөр байх вий. Шүлэг зохиол, уран зураг зэрэг дуртай зүйлээ хийн, завгүй өдрүүдийн алжаалаа тайл. Аливаа судалгаа шинжилгээний ажил амжилттай явагдана.

 

 

 Жинлүүр (9/23-10/22)   

Үр дүнтэй өдөр. Амьдралаа сайжруулах зүйлсийг хийх хэрэгтэй. Хоолны дэглэм барьж байгаа хүмүүс чихэрлэг зүйлсээс болгоомжлох хэрэгтэй. Буд гараг охины ордонд байрлах ба харилцаа холбоо ба нөхөрлөлийн тал дээр анхаарлаа хандуулна. Хэрвээ таны амьдралд та хайхардаггүй болоод асуудалтай байдаг. Нэг бол та маш их анхаарал тавьдаг хүмүүсийнхээ харилцаа холбоог сайтар бодоорой.





Хилэнц (10/23-11/21)   

Ачааллыг өөрөөсөө холдуул. Та энэ өдрийг ширээнийхээ хойно сууж өнгөрүүлнэ. Урд байгаа ажилдаа бүх анхаарлаа хандуулж, хэрэг явдлаас холхон байхыг хичээ. Харин та ажлаа хийхээс илүүтэйгээр ихэнх цагаа интернэтэд өнгөрөөж магадгүй. Гэхдээ даргадаа баригдахгүй байхыг зөвлөе. Найз нөхдөөс тань ирэх ачаалал нуруун дээрхийг илүү нэмнэ. Тэднээс нуугдаж байгаа шалтгаанаа тодруул. Өөрийн үйл хэргийн талаар дахин эргэцүүлж, үзэх хэрэгтэй.



 Нум (11/22-12/21)   

Өөртөө анхаарал тавь. Дотоод сэтгэлийн зовнил шаналлын улмаас бие сэтгэл хямардаг тул цаг алдалгүй мэргэжлийн хүнд хандаарай. Өнөөдөр орой үдэшлэгт явахад тохиромжтой. Түүнээс гадна хайртай хүнтэйгээ хамт сайхан зүйлийг мөрөөдөж ярилцаарай.


 

 

Матар (12/22-1/19)   

Эерэг өдөр. Танд амрах эргэцүүлэх нэмэлт цаг хэрэгтэй болох үөд өрөө захиалах хэрэггүй. Бясалгал йог зэрэг нь завгүй ажлын чинь дунд таныг амрааж тэнхээ оруулах хамгийн сайн зүйл. Оюун санааны бясалгал нь матөриаллаг дарамт шахалтаас таны сэтгэлийг амраах зүйл гэдгийг саин сана. Цэцэрлэгч бол. Өөрийнхөө гэрт гэрээр чинь дүүрэн сайхан үнэр гаргах цэцэгт ургамал авчир.

 

 


  Хумх (1/20-2/18)   

Таатай өдөр. Хэрэв та аялал зохион байгуулаагүй бол гэрээ цэвэрлэсээр байгаад амралтаа өнгөрөөх болохнээ. Та гадагшаа гарч ажлын боломж хай. Амлалт өгөх хайртай хүндээ ирээдүйн ирээдүйн амьдралыг хэт сайхнаар төсөөлөн чирэх гэсний хэрэггүй. Гэнэтийн бэлэг болон ойр дотны хүмүүсийн талаар баяр хөөртэй мэдээ дуулна.

 



  Загас (2/19-3/20)

Дарамттай өдөр. Хэн нэгний захиргаадалт болон ахмад хүмүүсийн дарамт бухимдлыг тань төрүүлнэ. Ямар нэгэн зүйлд анхаарлаа хандуулах байдал чинь өндөр байх учраас аливаа төсөл, хөтөлбөр үр шимээ өгнө. Үдшийг гадагшаа гарч өнгөрөө. Хэрвээ та ямар нэгэн тэмдэглэлт баярт оролцвол сүүлд нь үлдэх сайхан дурсамжтай болохын тулд зургыг нь авахаа бүү мартаарай.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш