logo
УИХ-ын даргын БНХАУ-д хийсэн айлчлалын дүнг хэлэлцлээ

УИХ-ын даргын БНХАУ-д хийсэн айлчлалын дүнг хэлэлцлээ

2014/11/22
Засгийн газрын 2014 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн ээлжит хуралдаанаар УИХ-ын дарга З.Энхболдын 2014 оны аравдугаар сарын 27-28-нд БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Ерөнхий сайд, Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдын үүрэг хариуцагч Ч.Сайханбилэгт даалгалаа.

УИХ-ын даргын айлчлалын гол зорилго нь хоёр улсын иж бүрэн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, харилцан итгэлцэл, ойлголцлыг нэмэгдүүлэх, ялангуяа, хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагаанд чухал түлхэц үзүүлэх, улам бүр өргөжүүлэх, Монгол Хятадын парламент хооронд байнгын уулзалтын механизм байгуулах байсан бөгөөд эдгээр зорилт амжилттай хэрэгжсэн гэж үзжээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш