logo
Хүүхдийн спортын V их наадмыг ирэх онд зохион байгуулна

Хүүхдийн спортын V их наадмыг ирэх онд зохион байгуулна

2014/11/22
Дөнгөж ажлаа хүлээж авсан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тэргүүтэй Засгийн газрын 2014 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн ээлжит хуралдаанаар дараахи асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэва.

Иргэдийн спортоор хичээллэх хүсэл сонирхлыг дэмжиж 4 жил тутамд хүүхдийн, оюутны, үндэсний, бүх ард түмний спортын их наадмыг орон даяар зохион байгуулдаг. Үүний нэг болох хүүхдийн спортын V их наадмыг 2015 онд өвөл, зуны төрлүүдээр зохион байгуулахыг ССАЖЯ, БШУЯ, аймаг, нийслэлийн удирдлагуудад даалгалаа.

Их наадмыг хөгжлийн бэршээлтэй хүүхдүүдийн дунд 8 төрлөөр ирэх оны зургаадугаар сард, ЕБС-ийн сурагчдын дунд зуны спортын 15 төрлөөесдүгээр сард, өвлийн спортын 5 төрлөөр арванхоёрдугаар сард тус тус нийслэл хотноо зохион байгуулахаар төлөвлөж байна.

Өмнөх наадмуудыг III үе шатаар явуулж байсан бол энэ удаа тухайн спортын төрлийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс эрх авсан баг тамирчдыг оролцуулан их наадмыг Улаанбаатар хотноо нэгэн зэрэг эхлүүлж, 5-7 хоногт багтаан зохион байгуулах юм. Түүнчлэн, оролцогчдыг урлаг соёлын тусгай хөтөлбөрүүдэд өргөнөөр хамруулна.

Хүүхдийн спортын их наадмыг 1999 онд анх зохион байгуулж байжээ. Олон улсын хэмжээнд ч хүүхэд залуус спортоор хичээллэхийг дэмжин 2010 оноос эхлэн өсвөр үеийнхний Олимпийн наадам зохион байгуулах шийдвэрийг Олон улсын Олимпийн хорооноос гаргасан байдаг.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш