асгийн газрын 2014 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн ээлжит хуралдаанаар "Нэмэлт Протоколыг соёрхон батлах тухай хууль"-ийн төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэн дэмжлээ. Тус төслийг хэлэлцэн дэмжээд хуралдааны үеэр Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган Хууль зүйн сайд, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд нар хамтран үзэл баримтлалыг батлах нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улс энэхүү Нэмэлт Протоколд нэгдсэнээр хүүхдийн эрхийг хангах, хамгаалах үйлсийг урагшлуулах, өргөдөл гомдлоо олон улсын эрх бүхий байгууллагад мэдээлж, олон улсын тусламжийг ашиглах боломж бүрдэнэ. Мөн Хүүхдийн эрхийн тухай конвенцийн хэрэгжилтийг сайжруулах, хянах, хүүхдээс өргөдөл гомдол хүлээн авч, хянан шийдвэрлэх үйл ажиллагааны Үндсэний нэгдсэн механизм бий болгон бэхжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх юм. Түүнчлэн хүүхдийн эрх зөрчигдсөн тохиолдолд Монгол Улсын Засгийн газар, ХАХНХЯ, ГХЭЗХАЯ-аас Олон улсын байгууллагад гомдол гаргах эрхийг олгох юм.
Энэ хурлаар мөн Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын Конвенцийн хэрэгжилтийн талаарх Үндэсний тавдугаар тайлангийн төслийг хэлэлцэн дэмжлээ.