logo
Зарим замын урсгалыг өөрчилж мөн хайс тавьжээ

Зарим замын урсгалыг өөрчилж мөн хайс тавьжээ

2014/11/25

Сүхбаатар дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо. ЗДТГ-ын дарга Д.Баасанбат өмнөх шуурхайгаас өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулж, Цагдаагийн I, II хэлтэс, Замын цагдаа, Онцгой байдлын хэлтэс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв.

Замын цагдаагийн тасаг замын түгжрэл ачааллыг бууруулах үүднээс зарим замын урсгалыг өөрчилж мөн хайс тавьсан байна.

Цагдаагийн I хэлтсээс “Иргэний аюулгүй байдлыг хангах” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж, 1-8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдагзохих зөвшөөрөлгүй, цаг хэтрүүлэн үйлчилгээ үзүүлж буй шөнийн цэнгээний газрууд болон хүнсний дэлгүүрүүдэд шалгалт хийжээ. Шалгалтын үеэр илэрсэн хуурамч болон хугацаа дууссан архи согтууруулах ундааг дүүргийн Захиргааны зөвлөлд хүлээлгэн өгсөн байна.

Цагдаагийн II хэлтсээс “Вьетнам авто засвар” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж гарсан зөрчлийг арилгуулан ажиллаж байгаа талаар тус тус мэдээлэл өглөө.

Мөн Дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга Ш.Шижир байгууллагынхаа 2014 онд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаа танилцууллаа. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв нь энэ онд нийт 28 бойжигч, 121 ажлын байр бий болгосон байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш