logo
Гэр хорооллын гудамжны орц гарцыг нээлээ

Гэр хорооллын гудамжны орц гарцыг нээлээ

2014/11/25

Улаанбаатар хотын Захирагчийн Дарь эх, Цайз дахь ажлын албанаас санаачлан Баянзүрх дүүргийн 22-р хорооны Алтан-Өлгийн 21-р гудамжны орцыг хаасан бетонон хавтанг зөөж автомашин чөлөөтэй зорчих гарцыг нээсэн байна.  Ингэснээр Улаанбаатар хотын орон сууцны хороолол болон зарим гэр хорооллын орох, гарах гарцыг хааж шуурхай албаны автомашин зорчих боломжийг хязгаарласан хаалт, хашаа, хайсыг чөлөөлөх Нийслэлийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангасан. Зөөж холдуулсан барилгын хавтангууд 21-р гудамжны замыг хаахаас гадна албан бус хогийн цэг үүсгэж байсан.

Иргэдийн хүсэлтийн дагуу тус албанаас Хорооны Засаг даргатай хамт очиж гудамжийг чөлөөлөхийг шаардан, долоо хоногийн хугацаа олгосон боловч хавтангуудыг холдуулаагүй. Улмаар Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн техникээр албадан холдуулах арга хэмжээ авахаар болоход кран багтаагүй. Тиймээс тухайн иргэнтэй ярилцан хавтангуудыг  өөрийнх нь хөрөнгөөр хашаанд нь оруулж хураан үүссэн хогийн цэгийг цэвэрлүүллээ гэж Улаанбаатар хотын Захирагчийн Дарь эх, Цайз дахь ажлын албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш